Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас сар шинийн баярын өмнөх бямба, ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.
Тодруулбал, өнөөдөр тэгш, маргааш сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хориглосон авто замаар 08.00-20.00 цагт хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав. Харин ирэх цагаан сарын бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
URL: