Д.Дорлигжавыг батлан даалтад гаргалаа
Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох хэргийг өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, шүүгдэгчдийг тус бүр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн.
Харин Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав нарыг үргэжлүүлэн цагдан хорих санал шүүхэд ирсэн юм. Энэ дагуу үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Д.Дорлигжавыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.
П.ГОО
Оллоо.мн
URL: