Айраг өртөөнд дахин ОСОЛ гарч, нэг хүн АМИА АЛДЛАА

51081707_1818396038270513_6092569971626344448_n

Урд шөнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 1-ний шөнийн 01.00 цагийн орчимд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Айраг өртөөнд галт тэрэг, машинтай мөргөлдөж 1 хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн байна.
Тодотгоход, Айраг өртөөний төмөр замын 4 дүгээр километрийн гармаар ачааны 3651 дүгээр галт тэрэг ачааны VOLVO маркийн автомашинтай мөргөлджээ. Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

Эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 12-ны үүрээр үер буусны улмаас Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний орчмын зам эвдэрч суудлын 286 дугаар галт тэрэг замаасаа гарч осолдож байсан. Тэгвэл Айраг өртөөнд дахин осол гарчээ.

zindaa.mn

 

 


URL:

Сэтгэгдэл бичих