УИХ-ын гишүүн Т.Билэгт: Баянхонгор аймгаас төрийн 2 өндөрлөг байгаа нь аз завшаантай, ховор тохиол

858

УИХ-ын чуулганаар УИХ-ын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Чуулган дээр УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгааг хүргэж байна. Тэдэн дунд УИХ-ын гишүүн М.Билэгт нутгийн дүүдээд хандаж үг хэлсэн юм.

Тэрбээр хэлэхдээ “Манай Баянхонгор аймгаас Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь сонгогдож байгаад баяртай байна. Энэ бол аз завшаантай, ховор тохиолдол юм. Г.Зандаштарын аав нутагтаа их сайн хүн байсан. Түүний аавыг сайн мэднэ. УИХ-ын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатарт Баянхонгорчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж байна. Танд ажлын амжилт хүсье.” хэмээсэн юм.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих