Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэ
Шороон гахай жилийн Сар шинийн баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль гардуулдаг билээ. Энэ удаад Ардын уран зохиолч, СГЗ Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Төрийн соёрхол гардуулах ёслол хоёрдугаар сарын 3-нд буюу битүүнд болох юм байна.
П.Бадарч нь Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны наймдугаа сарын 17-нд төржээ. 1960 оноос уран бvтээлээ эхэлж Морьд, Есөн эрдэнийн орон, Алтан тоос, Зургаан мөнгөн мичид, Ширхэг цагаан сувд, Хэрлэн зэрэг яруу найргийн ном хэвлvvлжээ. 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг” “Байтагийн чулуу” “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал ,1999 онд СГЗ, 2005 онд Ардын уран зохиолч цол хvртжээ.
ЭХ ОРОН БОДОЛ П.Бадарч
Чамаасаа хагацахаас л бусдыг vзлээ эх орон минь
Чанх дээр чинь долоон бурхан од байдаг гэж би итгэдэг
Аав, ээж, багш ах цөмөөс нь хагацсан хэрнээ би
Амьд мэнд, аз хийморьтой яваад л байх юм
Энэ лав таны буян хишигээ
Эх орон минь
Намрын чинь нуурын дугараг дугараг бидэрийг
Шувууны унагасан нулимсных гэж хэн ч билээ надад хэлсэн
Намтар цадигийн чинь зузаан хуудасны шаргал шаргал толбыг
Нэл цусны толбо гэж хэн ч билээ надад бас хэлсэн
Энэ бас vнэн байх
Эх орон минь
Цаст уулс нь цагаан салхитай
Цайдам тал нь цэнхэр салхитай
Эгц эгцхэн байц хад нь хар салхитай
Ээрэм их говь нь алтан салхитай гэж
Эрдэнэ баавай миний багш хэлсэн
Энэ бас vнэн байх
Эх орон минь
Тvймрийн галан хэл өвс ороон мод таслан тамлаж байна
Тvйтгэрт энэ гай гамшгийг хэн тарив, бид л тарьсан
Цөмөөрөө хайртай гэж цээж дэлдэн хашгиралдавч
Цөөхөн нь хувинтай ус барин тvймэр лvv гvйж харагдана.
Эх орон минь
Сулинхээрийн тухай урьд би шvлэг бичсэн сэн
Сул хурд тэр морины тухай домогт нутагсан
Өнөө хvний нутгаас тал нь өндөлзөж
Өчvvхэн сvйнд худалдагдсан
Өрөвдөлт бэрийн нvдээр
Өргөст торны цаанаас
Өндөлзөж байна
Өгсөний буруу болохоос
Авсаных нь буруу биш ээ эх орон минь
Адуу янцгаахыг сонсоогvй
Азгvйтэн олширч
Хуур хvнгэнэхийг дуулаагvй
Хувьгvйхэн ихэсч
Аалзны шvлс шиг атгаг сэтгэл
Авах шулахын донтон бид чинь
Амин зуулгын хvйтэн дайнд
Алалцаж байхад
Ариутгалын цасан шуургаар
Уйлан шуурч байна. ТаЗөв өө. Эх орон минь
Эрэл хурд – Дамчаа – Эмошны гvнжvvд
Ээрэм тал, уул, ус задгай цагаанд уярч байхад
Эрэг доорхон нь төмөр мангасууд
Элс хайрга, чулуу идэн эвшээж
Эгнэгт та нурсаар л хорсоор л байна
Энэ надад хамаагvй гэж vv Эх орон минь
Аргал тvvж яваад ээж минь газар тэмтрэхдээ
Ариуссан тэнгэрийн хvрэл сум атган тэсэж гэртээ ирсэн гэдэг юм
Алдхан бие бас нэгэн цагт ёолон унах нь жам агаад
Адлахгvй, сэжиглэхгvй тэврэх нь хэн билээ. Эх орон минь . Та
Ад шидийн хорвоод би
Амьд сарнай гоо бvсгvйд сөхөрч
Арчаагvй намайг тэр тоосны алчуур шиг сэгсрэхэд
Ахиад олонтой учирна бос гэж
Алтанзул, цээнэ, сэржмядагаараа
Аргадаж босгосон нь та билээ
Эх орон минь
Эгнэгт бурханаас заяасан
Yйлийн vрт эх минь ээ.
Сураг холын харь орноос ч төмөр гав таслан
Сул хатираар хvлэг морь нь гvйж ирдэг эх орон минь
Сувдан сондор шиг их л ганган цуваандаа уйлалданхан
Сугаа улайтал шувууд нь нисч, хvсч ирдэг эх орон минь
Хэлхэн бадаг шvлгэндээ
Чамайгаа яахан багтаана эх орон минь
Хэрvvл, хараал, зvхэл занал
Аллага дээрмээс залхаж гvйцлээ
Хэлд орохдоо хvvхэд хvртэл
Хараалын vгээр амлаж байна
Хэн буруутайг нь залхаан цээрлvvлж аль эх орон минь
Хэвтэж шингэхийн цагт ганц алд газраа хайрла. Эх орон минь
URL: