Малчин хүн мянган мэргэжлийн эзэн
Шороон Гахай жилийн сар шинийн босгон дээр Сэлэнгэ аймгаас 13 улсын аварга цолтон төрөн гарсан юм. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатайн 1-р багийн малчин Н.Цогнэмэх “Монгол Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон нь сумандаа анхдагч болжээ. Түүхэндээ улсын аварга малчин төрүүлээгүй байсан Хүдэрчүүдийн хувьд түүхэн бахархалт дурсамжтай үйл явдал боллоо.
Ингээд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь “Нарийний хөндий” хэмээх газар өвөлжиж байгаа улсын аварга малчин Н.Цогнэмэхтэй ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу. Юуны өмнө танд Монгол Улсын аварга хэмээх эрхэм шагналыг сум орон нутагтаа анх удаа авч ирсэн түүхэн баярт үйл явдалд тань талархал илэрхийлье. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг үнэн үг. Бидний цаг наргүй хөдөлмөрийг үнэлж байгаа төр засагтаа баярлалаа Би 1991 оноос хойш мал аж ахуйн салбарт өөрийн хүч хөдөлмөрөө зориулж ирсэн. Уугуул нутаг маань Увс аймгийн Тэс сум. 2003 оноос хойш энэ сайхан үзэсгэлэнт Хүдэр нутагт ажил амьдрал минь холбогдон явж ирлээ. Өнөөдөр энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна.
-Та Монгол Улсын аварга малчин хэмээх хүндэт цолны эзэн болсон арга туршлагаасаа хуваалцахгүй юу. Та сая хэллээ малчны хөдөлмөр цаг наргүй үргэлжилсэн ажил байдаг гэж. Үнэхээр шаргуу уйгагүй зүтгэж байж хэдэн малаа өсгөн үржүүлдэг болов уу. Малч ухаанаа хэнээс өвлөн авав?
-Би уг нь Говь-Алтай аймгийн техник мэргэжлийн сургуулийг тракторч, комбайнч мэргэжлээр 1983 онд төгссөн хүн байгаа юм. Мэргэжлээрээ ажиллаж байгаад 1991 оноос саналаараа малчин болсон. Малчны гараа маань хурга хариулаас эхэлж байлаа. Тэгээд 1000 хурга хариуцан авч тарга хүч авахуулан, төлөвлөгөөт нормоо давуулан биелүүлж жуух бичиг, мөнгөн шагнал хүртэж байлаа. Энэ маань надад маш их урам, зориг өгсөн. Тэгээд л буянт малын ашиг тусыг ойлгон мэдэрч, одоо хүртэл мал маллаж байна. Бид 2003 оноос гэр бүлээрээ Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд шилжин ирж, мал сүргээ өсгөн үржүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх арга ухаанд суралцаж явна даа.
-Өөрийг тань сум орон нутгаас зохион байгуулж байгаа нийгмийн туст ажилд маш идэвхтэй оролцдог гэж сонссон. Туслах малчин ажиллуулж байна, хичнээн өрхийг малжуулахад өөрийн хүч хөдөлмөрөө зориулав?
-Тиймээ. Би сум орон нутгаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд тогтмол сайн оролцож ирсэн. Сум орон нутгийнхаа малгүй, амьжиргааны түвшин доогуур зарим иргэдээс туслах малчин авч малжуулж, амьдрал ахуйд нь дэм болж байна. Тухайлбал Б.Соронзонболд, Б.Батчулуун, Ж.Батбаяр, Н.Батдорж, Ж.Мэндбаяр нарын залуучуудыг малжуулахад тусалсан. Эд нар маань өнөөдөр 150-200 толгой бог малтай болж, мал идээгээ өсгөн үржүүлж байгаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд сумынхаа төр төсвийн байгууллага тэр дундаа сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэгт жил бүр 15-20 бог малын гулууз мах, сүү цагаан идээгээр дэмжлэг үзүүлэн ажилласан. Миний зүгээс орон нутгаас зохион байгуулсан олон талт арга хэмжээнд аль болох идэвх санаачилгатай оролцохыг боддог. Ингээд сумын баяр наадамд 500.000-аас нэг сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн.
-Малын хорогдолгүй буянт сүргээ өсгөн үржүүлж ирсэн малч ухаанаасаа хуваалцахгүй юу?
-Манайх сүүлийн гурван жилд малын зүй бус хорогдол гаргаагүй ажилласан. Энэ маань мал сүргээ өвчин эмгэгээс сэргийлэхүүднээс вакцинжуулалтад цаг тухайд нь хамруулж, угаалга, ариутгалд оруулж ирсэнтэй холбоотой. Мөн малын халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, боловсруулалтад жил бүр 100 хувь оруулж, сүүлийн гурван жилд малын зүй бусын хорогдол гаргааргүй.
-Сэлэнгэ аймаг маань эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутгаар зарлагдсан. Энэ аймгийнхаа бодлого шийдвэрт зохицуулан хэрхэн ажиллаж байна?
-Миний хувьд аймаг орон нутгийнхаа бодлого шийдвэртэй уялдуулан малын тоо толгойд бус чанарт анхаарч, мал сүргийнхээ бүтцийг өндөр ашиг шимтэй үүлдэр угсаагаар сайжруулан ажиллахыг зорьж байгаа. Мөн орон нутгаас гарч байгаа мал аж ахуйн чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийг биелүүлж, зөрчил дутагдал гаргалгүй малаа байнгын хариулга маллагаатай болгосон. Энэ маань малын хулгайгаас сэргийлэх гээд олон ач холбогдолтой. Манайх байнга бэлчээрийг сэлгэн ашиглаж, отор нүүдэл хийдэг. Ингэснээр малын тарга хүчийг сайн авахуулахад нөлөөлдөг.
Аймаг орон нутгаас эрчимжсэн мал аж ахуйн талаар гаргасан бодлого шийдвэрийн дагуу өөрийн мал сүрэгтээ тухайлбал үхэртээ ашиг шим өндөртэй үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч, бог малдаа илүү нугаламт хонины хээлтэгч, хээлтүүлэгчийг сонгон тавьж малын чанарыг сайжруулах талаар дээр анхаарч ажилласан. Ингэснээр манай мал сүргийн 80 хувь нь ашиг шим өндөр үзүүлэлттэй болсон.
-Та бас малчдын хоршоо байгуулан ажиллаж байгаа гэсэн үү. Энэ ажлын талаар сонирхуулахгүй юу.
-Хүдэр сумынхаа өөрийн амьдардаг Булагтай 1-р багийнхаа малчдыг зохион байгуулан малчдын ”Оргил” хоршоог байгуулан ажиллаж байна. Хоршоо байгуулан ажилласнаар хөдөөгийн малчид хөдөлмөрөө хоршин ажиллахад нөлөө үзүүлдэг. Хоршиж ажиллана гэдэг бол маш их үр дүнтэй, хүмүүсийг эвсэн нэгдэхэд хүргэдэг. Хамтын хөдөлмөр гэдэг чинь маш их ашиг тустай ш дээ. Ажилгүй иргэд ажилтай болно. Орлого нь нэмэгдэж байна. Цаашлаад хөдөөгийн малчин өрхийн тоо нэмэгдэнэ. Малгүй хүмүүс малтай болж байна. Хоршин ажиллахын ач тус маш их шүү.
-Таныг бас улаан загалмайн идэвхитэй гишүүдийн нэг сонслоо?
-Тиймээ. Би Улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэн гишүүдийн нэг. Нигүүлсэнгүй аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажилд аль болох үлдэж хоцрохгүйг хичээдэг. Энэ ажлынхаа хүрээнд нэмэр болох үүднээс жил бүр нэг сая төгрөгийн хандив туслалцааг нийгэмлэгтээ үзүүлдэг.
-Анхдагч аваргаа Хүдэрчүүд булган сүүлтэй байхыг бэлэгдэн ерөөлөө.
Эх Сурвалж: Montsame agency

URL: