Эргэлт /Өгүүлэг/

13

Хотоос зайдуухан зусланд цөөхөн хэдхээн айл өвөлжинө. Зундаа бол хөл хөдөлгөөн маш ихтэй битүү айл болно харин өвөл нам гүмхэн болж хүн амьтан тэр бүр үзэгдхээ байна. Хүйтэний эрч нэмэгдэх тусам утаа нь өтгөрөн дарах их хотын угаар униараас зугтсан амьдралын түвшин өндөр, унаа унштай айл иймэрхүү байдалтай өвлийг өнгөрөөх нь жилээс жилд нэмэгдэх ажээ. Төрийн өндөр биш ч бас ч гэж жижиг биш зөөлөн сандалтай аятайхаан ажлыг хэл амгүйхэн залгуулах залуухан гэр бүл хоёр дахь хүүхдээ төрхийг хүлээн, цэвэр агаартай эл нам гүмхэн хөндийд амьдрах ажээ. Бие тулгар үзэсгэлэнт эхнэр, хөөрхөн охин хоёртойгоо дутах гачих нэгээхэн ч зүйлгүй сайхан амьдрах ажээ. Гэтэл гэв гэнэт сүүлийн сар гарангын өмнөөс тэдний гэрийн гадуур нэг залуу үргэлж хог ухаж харагдах болсоныг баян эр яагаад ч юм харах тоолондоо хар аяндаа л уур нь хүрч дургүй нь хүрээд явдаг болов. Уул нь ядуу цөлх залуу түүнд гай удаад ая тухыг нь алдуулаад байхгүй ч түүнийг харагдмагц л ”Новш чинь үхсэнээ шиншлээд энүүгээр яваад байгаа юм бэ” гэх бодол орж ирмэгц ойрхон байвал “Эндээс зайлаач” гэх эсхүл “Үүгээр битгий эргэлдээд бай хулгайчаа” хэмээн бүүр нэг хийх юм, хэлэх үгээ олж ядсан амьтаны аяг гаргана. Уул нь мань эр ч тэр мөрөөрөө, ядуу эр ч замаараа л хэн хэндээ халгүй явцгааж байвал барав баймаар. Ядуу хүнд ноён олон гэдэг шиг юм уу даа.
Ядарсан эрийн хувьд бол хоорондоо нилээд зайтай энэ хавийн айлууд олон биш ч гэсэн хаягдал ихтэй,  дээр нь хогон дотроос нь хотын төвийн цэгүүдээс ч тэр бүр олдоод байдггүй хэрэг болох зүйлс зөндөөн гардагт их хорогдоно. Тэгээд ч эндээ нэг муу оромжорхуу юмтай болсон болхоор өдөртөө энэ хавиар эргэлдэн хааяа нэг олзоо тушаах гэж төврүү зүглэх ажээ. Өдөржин зуслангаар эргэлдэж нозоорсон эр түүсэн тамхины ишээ нэг бүрчлэн задлаж дотроос нь гарах үйрмэгийг хайрцганд ихэд нямбайлан хийж багахан хэсгийг таслан сонинд ороон асааж аваад золбин цэнхэр утаа суунаглуулан орчилонгийн сайхан, муухай, амьдралын хэцүү хатууг өөрийнхөө уураг тархины чадлын хэмжээнд дэнслэн, муухай ааштай баян эрийн тухай, хоол унднаасаа хааяаа илүүчилдэг сайхан сэтгэлт зуслангын сахиул хоёр хөгшний үнээ хаана байгаа тухай, гээд мөн олж цуглуулсан лааз, шилээ хэрхэн тушаах тухай эцэс төгсгөлгүй мэт хөөрхий бодолдоо хөтлөгдөн цасан дунд хөл жийн суух дуртай нэгэн билээ.
Ямар ч гэм хийгээгүй хир нь баян эрд есөн шидээрээ дуудуулаж, тоймгүй олон удаа хөөгдсөн мөн хэд хэдэн удаа олз хайж хашаанд нь явж байж өшигчүүлэн хөөгдсөндөө огт гомдохгүйгээр барахгүй угаасаа л тийм байдаг, ингэх ёстой мэт бодож хэд цохиулаж аваад л зугтаж тэр дороо л энэ бүгдийг мартаад явах нь даан ч өрөвдмөөр. Харин тэдний охин ээжийгээ дуурайсан царайлаг хөөрхөн хирнээ аавыгаа дуурайсан муухай, дээрэлхүүг ядуу залуу мэднэ. Нэг удаа тэдний гэрийн гадуур алхаж явтал баян эрийн охин овоо үнэд хүрдэг, үнэтэй архины шил барьчихсан тагтан дээрээ зогсож харагдав. Сүүлийн үед цөлх эр тэдний хавиар явахдаа баян эрийн машин үзэгдэхгүй бол зам товчилон ойр явдаг тэрэг нь харагдвал холуур тойрдог болж. Тэр үед машин тэрэг харагдахгүй байсан болоод л ойрхон явж зүрхэлсэн хэрэг л дээ. Охин ядуу эрийг дуудаад:
- Шил авах уу? Гэв. Ядуу эр ээж, аавыг нь ажин их л болгоомжтой хашаан дотуур гүйлгэн хараад харцаа лавшруулан цэлгэр том цонхнуудруу харцаа шилжүүлэн харсан ч хүн үзэгдсэнгүйд бага зэрэг тайвширан зориг орж хашаанд нь орлоо.
- Авъя. Чи наад шилнүүдээ тэр цасруу нэг нэгээр нь шидээрэй тэгвэл хагарахгүй  гэхэд охины нүд нэг л адтай гялтагнаснаа дороосоо гялгар уут гарган шилнүүдээ хийгээд
- Май тэнэгээ ингээд ав гээд толгой дээгүүрээ эргэлдүүлэн дүүгүүрдэж байгаад тээр хол шидэв. Ууттай шил хангир янгир дуугаран нисэж холоо очин бут үсрэн хаграхтай зэрэгцэн охин бах нь ханасан янзтай жингэнэн хөхрөх ажээ. Ядуу эр түүнд үхтэлээ гомдож тэр үеэс л аавыгаа дуурайсан муу хүүхэд гэж боджээ. Их үд гээд охиноо сургуулиас нь аваад ирдэг нөхөрт нь “Бага зэрэг ажил гарлаа жаахан оройтно” гэсэн тэр үед тулгар бүсгүй өвдөж эхлэв. Ядаж байхад үүнтэй давхцан гар утасны сүлжээ унаад холбоо тасарав. Ямарч байсан хотруу дөхье гэж санасан бүсгүй ойр зуур хэрэглэх зүйлээ бэлдээд гарлаа. Гражруугаа дөхөж яваад хальтраад уначхав гэтэл гэдсэн дэх хүүхэд нь хэд хүчтэй мурилзаад гол нь тасартал өвдхөд “Ээжээ” гээд ориллоо. Ойролцоо явж байсан ядуу залуу түүнийг сонсоод гайхан дөхөж иртэл баян эрийн эхнэр газар уначихсан гэдсээ тэврээд хэвтэж байх нь тэр. Яахаа мэдхээ байтлаа сандарсан цөлх эр ийш тийш айсан нүдээр хулмалзан харсанаа цааш зугтав. Бүсгүйн нүд эрээлжилэн цааш зугтах эрийг олж хармагц “Туслаарай” хэмээн цөрөхрөн орилоход мань эр цааш харсан чигтээ хөшиж орхив. Хүнд байдал орсон хөөрхий жирэмсэн эмэгтэйг тусламж гуйж байхад хаяад явчих зүрх даанч дутсан цөлх эр муухай зантай нөхрөөс нь ухаанаа тавьтал айдагтаа яахаа мэдэхгүй салгалаж зогссоноо арай хийн эргэн дөхөж очив.
- Яасан бэ? Эгчээ гэж сааралтсан хоолойгоор салгалан асуутал
- Надад туслаач. Би сая хальтарч унаад хэмээн хамаг хүчээ шавхан хэлэх шиг болсоноо “Ээжээ. Еоё” гээд дуу нь тасрав. Салгалан чичэрсэн эр яах ухаанаа олохгүй хэсэг тэнэг хүн шиг тэрүүхэн тэндээ хэд эргэлдсэнээ “Туслаарай” гэж хэнд хандаад буй нь мэдэгдэхгүй орилсон ч хоолой нь солонгороод замхарав. Газар хэвтэх машины түлхүүрийг аван онгойлгоод сулран унасан бүсгүйг чирэх өргөхийн хооронд аахилсаар арын хаалгаар оруулав. Бүсгүй:
- Ёооёоо. Би төрлөөш дээ. Гэхээс өөр үг үнэндээ хэлж хэлж чадахгүй хар хөлс нь цуван хэвтэнэ. Залуу машиныг будилан тэвдэн байж асаагаад урагш хойш ухас ухас хийн байснаа гэнэт хөдлөж хурдаа огцом нэмэн энхэл донхол дундуур жолоогүй мэт хэсэг яваад замын хажуу дахь хунгарлсан цасруу урд талаараа шаагаад хий эргээд зогсчихов. Бүсгүй үе үе орилсоор түүнийг ёолох бүрт цөлх эрийн хөлс зүгээр л цутгаж яах ухаанаа улам л алдаад байв.
- Би доошоо юм гаргаад байнаа. Туслаач гэхэд нь залуу эргэн хий дэмий л тортойг нь уудлаж солих хувцаснаас гарган шидэлнэ. Гарцаа байхгүй л хээр төрөх болсоноо зөнгөөрөө мэдсэн, сандарсан бүсгүйд, ядуу цөлх эрээс өөр туслах амьтан энэ ертөнцөд үгүйг мэдэж байв. Тэр гутал хувцасаа тайлхаас өөр ямарч аргаггүйд хүрч, хөлс баасандаа хутгалдан тэвдсэн эрээс л байдаг тамираа шавхан тусламж эрнэ. Энэ бүгдийг харсаар сүүлдээ эрс шийдсэн ядуу эр гэнэт эр хүн шиг шийдэмгий харц тодруулсаар гадуур хувцасаа тайлан хунгарлсан цаснаас бахим гараараа базаж аваад арьс нь зулгарч унамаар ширүүн үрж зүлгэж гарав.
Тун удалгүй гэгээ тасарч бүрий тасрах алдад машин дотороос эмэгтэй хүний “Ээжээ” гэх шингэн дуутай давхцан нялх үрийн уйлах дуу нам гүмхэн хөндийг цочоон тамиргүйхэн хадлаа. Хоёр гар нь нил цус болж хөлсөндөө нэвчсэн ядуу эр нүүрэндээ хэлж боломгүй жаргалтай инээмсэглэл тодруулсаар гарч ирсэнээ тэнгэр өөд ширтэн уртаар амьсгаа аваад урд хаалгаар орж жолооноос тас атган огт хөдөлгөөнгүй гүн бодолд дарагдан суулаа.
Баян эр гэр өөдөө дөхөж явтал машиных нь гэрлийн үзүүрт эхнэрийнх нь машин замын хажууруу орсон зогсоо нь харагдхад гайхан харвал хайртай эхнэрийнх нь машин дотор хэн нэг нь сууж буй харагдав. Айсан гайхсан эр огцом зогсоод энд тэнд гишиглэн очвол түүний үзэн ядаад байдаг гуйлагчин эрийн хоёр гар цус болсон сууж байх нь тэр ээ. Газар эргэн түүний толгойд “Муу алуурчин” гэсэн аймшигтай бодол зурс хийн орход өөрийн мэдэлгүй хамаг тэнхээгээрээ “Ааа-ааа”  хэмээн хөндийг цочтол хүйтэн орилсоор ухаан жолоогүй гүйж очин ядуу эрийг дууч гаргалгүй үснээс нь атган чирч “Хүүе” гэхийн завгүй аймшигтай хэрцгийгээр нүдэж гарлаа. Ямар их хурдтай хөдлөж буйгаач мэдсэнгүй. Нэг л мэдхэд гартаа томоос том чулуу атгаж дуу нь гарахгүй татвалзан хэвтэх хөөрхий ядуу эрийн толгой дундуур цус үсчүүлэн нүдэж байлаа. Ядарч тамирдсандаа, хоёр яс бүтэн салж бие нь суларсан эх хэсэгхээн нам унтаж орхижээ. Гадаа орилох чимээнээр сэрж ууранд цантсан цонхыг турьгүйхэн арчсаар хартал дөнгөж саяхан халуун амийг нь аварч, хайрт хүүг нь эх барьж авсан ядарсан цөлх эрийг эр нөхөр нь нүдэж байхыг үзээд:
- Хүүе ээ. Болиоч ээ. Хүн аллаа ш дээ гэхийг бүүр түүр сонссон нөхөр нь чихэндээ итгээгүй бололтой эргэн харвал түрүүнээс хойш дэргэд нь “Ааваа, ээжээ” хэмээн орилож зогссон охин нь:
- Аав аа ээж амьд байнаа гэж нус нулимстай холилдон хэллээ.
Ахар богино хугцаанд болж өнгөрсөн бүгдийг ойлгоогүй баян эр, ядуу залуугын цусанд будагдсан нүүрээ нэгэнтээ шувтарсанаа толгойтой үсээ зулгаан эв хавгүй хэвтэх хөөрхий эрийг нэг татаж үзсэнээ толгойгоо барин дахин нэгэнтээ “Ааа-ааа” хэмээн орилоод чимээ тасарлаа.
Амьдрал эргэхээ хүрвэл яаж ч эргэдэг ажээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих