МАН-ын бүлэг эвлэрч, Г.Занданшатарыг УИХ-ын даргад 100 хувь дэмжлээ
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж дуусаад хэлэлцсэн асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлсэн байна. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх юм.
Удирдах зөвлөлийн хуралдааны дараа Г.Занданшатар гишүүн, “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аас эхлээд Засгийн газрын гишүүд, төрийн албаны сахилга батыг бэхжүүлэхийг хүсч байна. Энэ асуудлыг шийдвэрлэх нь төрийн эрх барих дээд байгууллагын өмнө тулгамдсан асуудал юм” гэлээ.
URL: