ТЭД ХУУРАМЧ
Цэргийн хувцастай эсвэл АНУ-н арми, тэнгисийн цэрэгт алба хаадаг, эмч хийдэг, хангамж хийдэг гэх мэт үй түмэн гадаад аккаунт тань руу довтлох болно.
Найзаар авч болохгүй, хэрэв авчихсан бол хурдан шүүж хасах хэрэгтэй.
Тэд чатлах, пасс авч нэвтрэх, ажиглаж судлах гэх мэт маш олон тактикаар ажиллана. Ихэвчлэн тань руу чат бичнэ, өөрийгөө танилцуулна, итгэл төрүүлнэ.
Дараа нь ихэвчлэн тань руу мөнгө шилжүүлэх санал тавина, регистер, банк, дансны тань дугаарыг авна. Хуурамч шилжүүлгийн баримт, свифт код үзүүлнэ, мөнгө замдаа явааг сануулна.
Замын банкнаас гээд Дубайгаас ч юмуу тань руу ярина, тань руу Иракын банкнаас АНУын иргэн Жон 2,5 сая ам доллар шилжүүлжээ, гэтэл манай банк Монголын банктай шууд шилжүүлгийн эрх байхгүй тул дахин нэг өөр банкуудаар дамжихаас аргагүй, нэмэлт төлбөр гарах нь, та үүнийг төлөх үү гэнэ. Та чинь саятан болж байгаа хүн ганц хоёрхон мянган ногоон юуйн гээл шилжүүлчихнэ. Гэхдээ мэдээж мөнгө ирэхгүй. Таны танилцсан Жон, Смит, Миранда нарын ард Сенегал, Нигер, Сомали улсын иргэн нэгэн хар залуу л сууж байдаг. Тэр НҮБ-ийн ажилтан, Иракт АНУ армийн офицер, Сирийн тэрбумтны охин, Афганистан дахь энхийн сахиулагчийн Канад дахь аав нь, Дубай, Хонгконг, Сөүл, Москва, Стамбул дахь дундын банкны шилжүүлгийн ажилтан зэрэг үй түмэн дүрд хувирч гэнэн шуналтай фэйсбүүкчдийн ачаар амьдралаа залгуулдаг нэгэн !
Хүндэтгэсэн,
Г.Сэржхорол 2018.02.01
URL: