Хоёр тэрбумыг хийсгэсэн “Богдын 100 жил”

Тусгаар тогтнолын зуун жил даруухнаар өндөрлөж байх шиг байна. Тусгаар тогтнож байна гэж Монголыг хэдэн хэсэгт хуваасан шиг, 1924 онд Богдын сан хөмрөгийг улс авч байна гэдэг нэрийн дор үрэн таран хийж хувааж, алт эрдэнэсийг нь гадагш дотогш зөөсөн шиг тусгаар тогтнолын зуун жил олон тэрбум төгрөгийг хувааж идсэн баяр болж дуусахшив.

Зөвхөн тусгаар тогтнолын зуун жилийн сурталчилгаа хийнэ гэж 2 тэрбум төгрөг салхинд хийсгэсний дотор олон улсын хурал зохион байгуулахад 400 саяыг зарцуулсан байна. Уг хурал нь Японы соёлын төвийн хоёр танхимд хоёр хувааж хийсэн учраас оролцоход нэн бэрх, дээр нь суудал цөөхөнтэй, хурал зохион байгуулсан нэр төдий өнгөрөв.

Уг хурал ерөнхийдөө 1911 оны үйл явдлын удирдагч бөгөөд эцэг нь Богд хаан мөн гэсэн нэгэн зарчмаар өндөрлөсөн болно. Олонх илтгэгчид Монголчууд болон Өвөрмонголчуудын олхиогүйгээс нэгдэж чадаагүйн дээр нэг биш удаа яригдсан Тува Монголын асуудлыг ч өвөрмөцөөр дүгнэв.

Учир нь Тува, Монгол хоёр өвөрмөц хоёр үндэстэн хэл, хил нэг байсантай нэг байсан гэдэгтэй санал нийлэхгүй байна, Монгол бол мал хариулдаг, тува бол тариа тариалдаг гэх мэтээр Оросын судлаач ярих жишээтэй.

Харин Монголын хоёр залуу бие дааж Богд хааны музейн үзмэр гэсэн асар том цомгийг гаргахад тусгаар тогтнолын зуун жилийн ойн төсөвт мөнгөнөөс сохор зоос ч нэмэрлээгүй байна. Харин одоо тайландаа оруулах гээд хөөцөлдөж яваа сураг байгаа аж. Уг цомгийг Ажнай корпорацийн Бат-Эрдэнэ 25 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн байх жишээтэй.

Эх сурвалж: “Хөх толбо”


URL:

Сэтгэгдэл бичих