АНУ цөмийн шинэ цэнэгт хошуу бүтээж эхэлжээ

712-15489231005c52aced048c5АНУ-ын Техас муж улсад бага хүчин чадалтай “W76-2” цөмийн цэнэгт хошуу бүтээж эхэлсэн тухай “Business Insider” цахим хуудас тус улсын Цөмийн аюулгүй байдлын үндэсний газрын мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус цахим хуудсанд мэдээлснээр, “W76-2” цөмийн цэнэгт хошууг “W76-1”-т суурилан бүтээж байгаа бөгөөд Америкийн шумбагч онгоцуудыг тоноглосон “Trident” баллистик пуужингуудад суурилуулах аж.
Цөмийн шинэ цэнэгт хошууг 2019 оны санхүүгийн жилийн эцэс гэхэд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд хүлээлгэж өгнө гэж “Business Insider”-ийн мэдээлэлд дурджээ.
Шинэ цэнэгт хошуу бүтээхийг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхийг дэмжигчид болон АНУ-ын Конгресст сонгогдсон Ардчилсан намын хэд хэдэн гишүүн эсэргүүцэж байгаа аж.
“W76-1” цөмийн цэнэгт хошуунд суурилан шинэ цэнэгт хошуу бүтээж байгаа нь цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхгүй, харин үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар АНУ-ын хүлээсэн үүрэгт нийцнэ гэж Пентагон цохон тэмдэглэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих