Жолооч нар машин барих үеийн 10 хувьд замаа хардаггүй
АНУ-д хийсэн сүүлийн үеийн судалгаагаар жолооч нар хөдөлгөөнд оролцох үеийнхээ 10 хувьд нь замаа хардаггүй буюу өөр зүйл хийдэг нь тогтоогджээ. “Шинэ Английн анагаахын сэтгүүл”-д хэвлэгдсэн уг судалгаагаар шинэ, эсвэл туршлагатай жолооч нарын аль нь ч машин барих үеэрээ үе үе анхаарлаа сарниулдаг байна.
Ялангуяа жолооч нар гар утсаараа ярих, эсвэл замын хажуугийн ямар нэгэн зүйлийг ажиглах, жолооны ард юм идэх үеэрээ осол гаргах нь их байдаг аж.
URL: