Ахмадууд маргаашнаас нэмэгдсэн хэмжээгээр тэтгэвэр авч эхлэнэ
Маргаашнаас ахмадууд нэмэгдсэн хэмжээгээр тэтгэвэр авч эхэлнэ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар 408.3 мянган иргэн сар бүр тэтгэвэр авч байгаа бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн байна.
Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг, тэтгэврийн дундаж хэмжээ 372.5 мянган төгрөгт хүрч байгаа юм. Тэтгэврийн нэмэгдлийг сар шинийн баяраас өмнө олгох аж.
Б.Лхам
URL: