Энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал Монгол хэл бичгийн шалгалт авна
БСШУС-ын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо.
Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан юм. Монгол хэл бичгийн шалгалтыг ирэх гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
URL: