“Iphone”-ийн борлуулалт 15 хувиар саарснаар “Apple”-ийн I улирлын орлого анх удаа буурлаа

apple-R-L-1“Apple” компанийн XII сараар эцэслэсэн санхүүгийн жилийн I улирлын орлого компанийн өөрийн болон шинжээчдийн таамгаас давсны дээр II улирлын төлөв нь “Wall Street”-ийн таамагтай уялдсанаар хувьцааны ханш арилжаа хаагдсаны дараа таван хувиар өсөөд байна.

“Apple” компани санхүүгийн жилийн I улиралд 84.31 тэрбум ам.долларын орлого олсон гэж мэдүүлсэн. Хэдийгээр энэ нь компанийн өмнө нь дэвшүүлсэн 84 тэрбум ам.долларын таамгаас давсан үзүүлэлт хэдий ч жилийн дүнгээр 15 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Энэ нь баярын улирал буюу компанийн хамгийн өндөр орлоготой ажилладаг X-XII сарын хугацаанд компанийн орлого жилийн дүнгээр анх удаа буурсан улирал болж байгааг анхаарах хэрэгтэй.

Компанийн орлого буурахад нийт борлуулалтын 2/3-ыг бүрдүүлдэг “iPhone”-ийн эрэлт буурсан нь голлон нөлөөлсөн байна. Ялангуяа БНХАУ-д “iPhone” утасны борлуулалт даруй 27 хувь буурч, борлуулалтын орлого 13.17 тэрбум ам.долларт хүрсэн нь шууд нөлөөлжээ.

Хэдийгээр “iPhone”-ийн борлуулалтын тоо ширхэг сүүлийн жилүүдэд буурсаар байсан ч “iPhone” нэг бүрийн үнэ 1,000 ам.доллароос өндөр байсан учир нийт орлого өссөөр байсан юм.“Apple” компани санхүүгийн тайлангаа танилцуулахдаа “iPhone”, “iPad” болон “Mac” компьютерын борлуулалтын тоо ширхгийг өнгөрсөн XI сараас эхлэн мэдээлэхээ больсон бөгөөд “iPhone”-ын борлуулалтын орлого жилийн дүнгээр 15 хувь буурсан ч бусад бүтээгдэхүүн болон үйлчилгээнээс олох борлуулалтын орлого өссөн байна.

“Apple” компани “iCloud”, “App Store”, “Apple Music”, “Apple Pay”, “iTunes” дижитал контент, “iBooks”, “AppleCare” зэрэг үйлчилгээнээс олсон орлого нь XII сараар эцэслэн гурван сарын хугацаанд жилийн дүнгээр 19 хувиар өсөж, 10.9 тэрбум ам.доллар болсон. Энэ нь компанийн хувьд үйлчилгээний орлого хамгийн өндөр түвшинд хүрсэн тохиолдол болж байна.

Компанийн Гүйцэтгэх захирал Тим Күк “Манай програм хангамжийг суурилуулсан төхөөрөмжийн тоо 1.4 тэрбумд хүрээд байгаа” гээд “Идэвхтэй ажиллаж байгаа төхөөрөмжүүдийн 900 сая ширхэг нь “iPhone” байна” гэж тайлангийн хурлын үеэр мэдэгдсэн. Өнгөрсөн улиралд үйлчилгээний бүтээгдэхүүний орлогын ахиу ашиг 63 хувь болсон нь компанийн дундаж ахиу ашгаас бараг хоёр дахин өндөр байгаа юм.

“Mac” компьютерын бүлгийн борлуулалтын орлого 9 хувиар, “Apple Watch” зүүж хэрэглэх төхөөрөмж, “Apple Home” гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон бусад дагалдах хэрэгслийн бүлгийн орлого жилийн дүнгээр 33 хувиар, “iPad”-ийн борлуулалт 17 хувиар өссөн байна.Санхүүгийн жилийн дөрөвдүгээр улиралд “Apple”-ийн үйл ажиллагааны мөнгөн урсгал 26.7 тэрбум ам.доллар болсон гэж санхүү хариуцсан захирал Лука Маестри мэдэгдсэн. Ингэснээр “Apple”-ийн нийт мөнгөн хөрөнгийн хэмжээ 130 тэрбум ам.доллар болжээ. “Appl”e-ийн ТУЗ-ийн шийдвэрээр ирэх хоёрдугаар сарын 14-нд нэгж хувьцаа тутамд 73 центын ногдол ашиг тараахаар болсон байна.

Компанийн санхүүгийн 2019 оны хоёрдугаар улирын төлөвөө танилцуулсан.

- Орлогын төлөв: 55-59 тэрбум ам.доллар

- Ахиу ашгийн төлөв: 37-38%

- Үйл ажиллагааны зардал: 8.5-8.6 тэрбум ам.доллар

Эх сурвалж: Bloombergtv.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих