УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хилээр зорчих эрхийг хязгаарлав

5c5153144b3d3Нийслэлийн прокурорын Газар /НПГ/-аас хүргүүлсэн УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хорих саналыг Хан-Уул дүүргийн шүүх өнөөдөр хэлэлцэж, түүнийг хорих шаардлагагүй гэж үзээд, Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлав.

Түүнийг цагдаагийн байгууллагаас иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн хэрэгт холбогдуулан шалгаж байсан бөгөөд эл хэргийг өнгөрсөн оны долдугаар сард шүүхэд шилжүүлсэн. НПГ-аас түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих саналыг өчигдөр шүүхэд шилжүүлжээ.

Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүх 14.9.1.4-т ”урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэх шалтгаангүй ирээгүй” гэх заалтыг үндэслэлгүй гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Хэргийн талаар эргэн мэдээлнэ.

montsame.mn

URL:

Сэтгэгдэл бичих