Хууль бусаар баавгай агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдлаа

814

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” түүхий эдийн зах орчимд саарал өнгийн Тоёота карина маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар худалдаалах зорилготой нэн ховор амьтаны жагсаалтанд орсон Хүрэн баавгайн эд эрхтэнийг /арьс, толгой/ тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баригдлаа. Одоо тус хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хууль бусаар баавгай агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдлаа Arslan.mn

Дээрх гэмт хэргийг Дорнод аймагт оршин суух хаягтай этгээдүүд үйлдэж, Улаанбаатар хотруу тээвэрлэн ирж, бусдад худалдаалах гэж байгаад баригдсан байна. Хууль бус ан агнах гэмт хэрэг үйлдэж, түүхий эдийг бусдад худалдаалж олсон ашиг, орлогоор амжиргааныхаа эх үүсвэрийг залгуулж, амар хялбар аргаар амьдарч байна.

Хууль бусаар баавгай агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдлаа Arslan.mn

Хуулийн хариуцлага: Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл. /Хууль бусаар ан агнах/

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих