Эмэгтэй боксын дэлхийн чансаанд 4 тамирчин багтжээ

49

ЭМЭГТЭЙ БОКСЫН ДЭЛХИЙН ЧАНСААНД 4 ТАМИРЧИН БАГТЖЭЭ.
Монголын Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр “Хангарьд” боксын клуб мөн “Зевс” боксын клубын тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ М.НАНДИНЦЭЦЭГ 875 оноо 3-рт, үндэсний шигшээ багийн гишүүн, “Монгол эрч” клубийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ О.ЖАРГАЛАН 325 оноо 14-рт, үндэсний шигшээ багийн гишүүн, “Ширэн бээлий” клубийн тамирчин ОУХМ М.МЯГМАРЖАРГАЛ 50 оноо 25- рт, үндэсний шигшээ багийн гишүүн, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.ЭРДЭНЭТУЯА 25 оноо 26-рт тус тус Дэлхийн Чансаанд бичигджээ. Баяр хүргэе.


URL:

Сэтгэгдэл бичих