Хятад улс 2018 онд 39 удаа сансрын хөлөг хөөргөжээ
Өчигдөр Бээжинд “Хятад улсын сансрын технологийн үйл ажиллагааны хөх ном-2018” гарч, 2018 онд Хятад улс нийт 39 удаа сансрын хөлөг хөөргөсөн нь олон улсад нийт хөөргөсөн тооны 1/3-г эзэлж, шинэ рекорд тогтоосон гэж мэдэгдлээ.
Хятадын Сансрын аяллын технологийн группийн туурвиж нийтэлсэн тус номонд дэлхийн сансрын аяллын хөгжлийн чиг хандлага, Хятадын сансрын хөлөг хөөргөх үйл ажиллагаа, технологийн инновац, программын үйлчилгээ, олон улсын хамтын ажиллагаа, бизнесийн зориулалттай сансрын төхөөрөмж хөөргөх зэрэг 6 хэсгээс бүрдсэн бөгөөд Хятадын сансрын үйл хэргийн сүүлийн үеийн хөгжил, ололт амжилтыг бүх талаас нь харуулсан байна.
Хөх номд, 2018 онд Хятад улс нийт 39 удаа сансрын хөлөг хөөргөснөөс 37-г нь “Чанжэн” загварын зөөгч пуужингаар, үлдсэн 2-ыг нь бусад загварын пуужингаар гүйцэтгэж, өөрийн орны 95, гадаадын 10 гээд нийт 105 сансрын аппарат төхөөрөмжийг хөөргөжээ.
Хятад улсын нисгэгчтэй сансрын аяллын төсөл, сарыг тандах төсөл, “Бэйдөү” навигацын систем, эх дэлхийд өндөр нарийвчлалтай хэмжилт хийх систем, иргэний хэрэглээний зориулалттай сансрын уудмын дэд бүтцийн тоног төхөөрөмж зэрэг том чухал төсөл, тусгай төслүүдийг тогтвортой ахиулж, сансрын технологи, программын чадварыг ихээр дээшлүүлсэн гэжээ.
М.Баяр
URL: