Шуурхай: Шинийн дөрөвний ажлын өдрийг энэ бямба гарагт шилжүүллээ

 35

Монголчуудын үндэсний баяр болох Цагаан сар хоёрдугаар сарын 5-нд болно. Тэгвэл баяр ёслол, бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд амралтыг зохицуулсан тусгай хуультай.

Тус хуулийн хүрээнд ирэх долоо хоногийн мягмар гаригаас пүрэв гариг хүртэл бүх нийтээр амарна. Харин баасан гаригт ажил цуглаж, төрийн болон хувийн хэвшлүүд хэвийн ажиллах юм.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ирэх долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг ирэх сарын 2-ны бямба руу шилжүүлэхээр болжээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих