О.Баасанхүү: УИХ-ын даргад яригдаж буй эдгээр нөхдүүд таалагдахгүй байна
УИХ-ын дарга М.Энхболдыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс УИХ-ын дараагийн даргыг яаралтай тодруулж албан тушаалд нь томилох шаардлага эрх баригч МАН-д үүсээд байгаа юм.
Тэгвэл УИХ-ын дараагийн даргад хэн хэн өрсөлдөх талаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдах гэж байна. Тэгвэл УИХ-ын дараагийн даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарын нэр яригдаж байгаа бололтой. Энэ талаар О.Баасанхүү гишүүн хэлэхдээ, Надад энэ нөхдүүдийн хэн нь ч таалагдахгүй байгаа гэсэн бол С.Эрдэнэ гишүүн, энэ 74 дотор УИХ-ыг даргалах чадвартай нэг ч хүн байхгүй. Гэвч МАН олонх учраас нэгнийгээ сонгох л байлгүй гэсэн юм. Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр УИХ-ын дараагийн даргад хэнийг дэмжихээ тодорхой болгочихоод пүрэв гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байгаа бололтой.
URL: