Хөгцөрсөн түүхий эдээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ

15

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээнд хамрагдаагүй, хөгцөрч муудсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулж байсан зөрчлийг илрүүлжээ. Улмаар тус ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Мөн Булган суманд тариалсан гэх чацарганыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд, барилгын агуулахад боловсруулан савлаж байсан зөрчлийг илрүүлэн, таслан зогсоожээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цагаан сарын баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж байгаа бөгөөд 67 зөрчил илрүүлэн, 28-ыг газар дээр нь арилгуулсан байна.

Х.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих