ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг суллажээ

3

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг энэ сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар суллажээ. Тодруулбал, түүнийг өмгөөлөгч нь суллах, батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчид гаргасан байна. Харин шүүгч шийдвэрийг хүлээн авснаар өчигдөр батлан даалтад гаргасан байна.

С.Баярцогтыг АТГ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, оффшорын асуудлаар өнгөрсөн жилээс эхлүүлэн шалгаж байгаа билээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих