Иргэд, зорчигчид оо! хууль бус тээвэрлэлтээс болгоомжил
Хот хоорондын замд хууль бусаар тээвэрлэлт хийдэг 450-500 тээврийн хэрэгсэл байна. Орон нутгийн замд жилд дундажаар 500 гаруй хүн амь насаа алдаж байгаа тоо судалгаа байна.
Эдгээрийн 80 орчим хувь нь хууль бус тээвэрлэлтээс болж амь насаа алдаж байна.
Нийтийн зорчигч тээврийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, буруу талдаа хүрдтэй, мэргэшсэн жолоочгүй, ээлжийн жолооч байхгүй, хурд хэтрүүлдэг, тээврийн хэрэгслийн насжилт дууссан, тодорхой маршрутгүй тээврийн хэрэгслүүдээр зорчиж та амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа юм биш биз???
Зөрчлийн хуулийн дагуу замын цагдаа болон улсын байцаагч нар албан ёсны шаардлага хяналтыг тавьж хариуцлага тооцох нь зөв шүү.
URL: