Гитлер итгэл эвдэж, дайн зарлаж байсан шиг АН итгэл алдлаа

Сөрөг хүчин гэдгээ умартан гурван жил дөрвөн сарын турш өвөр түрийдээ орж явсан АН, МАН салж, хамтарсан Засгийн газар сонгуулийн шоуны золиос болох нь тодорхой боллоо.

Үүнийг баталж Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр сэтг үүлчдэд мэдээлэл хийх үеэрээ АН хамтарсан Засгийн газраас гарч буйг албан ёсоор зарлав. Н.Алтанхуяг дарга “Сонгуульд намууд тус тусдаа орно. АН оногдсон үүргээ хангалттай биел үүлсэн. Одоо хийх ажлаараа ялгарах хэрэгтэй.

Тиймээс АН Засгийн газраас гарах нь зүйтэй гэж үзэж байна. Ойрын хугацаанд ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Өнөөдрийн хувьд байр сууриа илэрхийлж байна” хэмээлээ. Түүнийг мэдэгдэл хийсний дараа Төрийн ордонд нэг хэсэгтээ л чимээ шуугиан дэгдэж, энд тэндгүй хамтарсан Засгийн газрын хувь тавилангийн талаарх яриа өрнөв. Энэ нь үнэндээ Гитлер итгэл эвдэж, дайн зарлаж байсан шиг АН нүүр буруулсан явдал боллоо.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвл өлийнхөн шуурхай хуралдаж, дараа нь хамтарсан Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. С.Батболд сайд Н.Алтанхуяг даргын мэдэгдэлд нэлээд цочирдсоноо хэлээд, том зорилгын төлөө хамтдаа явж ирсэн АН хамтарсан Засгийн газраас гарах тухай ярьж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ.

Тэргүүн шадар сайд, АНындарга Н.Алтанхуяг мэдэгдэл хийхийнхээ өмнөх өдөр Ерөнхий сайдтай уулзаж, хамтарсан Засгийн газраас гарах саналаа дуулгасан аж. Үүнийх нь хариуд С.Батболд сайд “Бидний өмнө дэвшүүлж тавьсан зорилтууд, хийж дуусгах ёстой олон зүйл байгаа. Ард түмнийхээ эрх ашиг, улс орныхоо хөгжлийн үүднээс хамтарч ажлаа дуусгах нь зүйтэй” гэсэн саналыг тавьсан байна.

Гэсэн хэдий ч АН-ынхан мэдэгдэл хийж, 2012 оны улст өрийн сонгуультай холбоотойгоор хамтарсан Засгийн газраас гарах болсноо хэлсэнд эгдүүцсэн С.Батболд сайд АН-ынхны энэ үйлдэл “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио” хэмээх үгийг санагдуулахаар алхам боллоо гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хамтарсан Засгийн газрын тэргүүн үргэлжл үүлэн “2008 оны сонгуулийн үр дүнд МАН 46 суудал авч, олонх болсон.

Гэвч бид улс эх орныхоо томоохон асуудлыг хамтаднь шийдвэрлэе, хамтарч ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлье, эв нэгдэлтэйгээр улс орныхоо эрх ашгийг хамгаалъя гэдэг үүднээс АН-ыг Засгийн газарт урьсан. Энэ бол ардчилсан нийгэмд хамгийн дээд ардчилалтайгаар Засгийн газрыг хамтран байгуулсан хэлбэр” хэмээн онцоллоо. МАН-ынхан манайх олонх гэж улст өржихгүйгээр АН-д найр тавьж, хамтарч төрийн эрх барьсан.

Гэтэл гурван жил дөрвөн сарын хугацаанд хамтдаа явж ирсэн АН-ынхан сонгууль болохоос зургаахан сарын өмнө салж сарних тухайгаа ярьж байгааг сонгуулийн шоу гэж ойлгохоос аргагүй. Нөгөөтэйгүүр АН-ынхан улс орны тогтвортой байдал, үндэсний эрх ашгийг бодолгүй сонгуулийн сургаар гэнэт хувирч байгааг амиа бодсон арчаагүй үйлдэл гэхэд нэг их буруудахгүй биз ээ. Уг нь монголчууд гарман дээр морио сольдоггүй гэдэгсэн.

Гэтэл АН-ынхан сонгуулиас бусдыг умартаад, ХамтарсанЗасгийн газраас гарна гэж мэдэгдэж байгааг хамгийн муу үзэгдэл болж байна. Үүний зэрэгцээ Н.Алтанхуяг даргыг мэдээлэл хийх үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “2009 онд Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон. 2012 онд Монголын ард түмэн ардчилсан засагтай болох ёстой” хэмээн мэдэгдсэн нь АН-ынхан өөртөө хэт итгэлтэй байгааг харуулав.

Ерөнхий сайд С.Батболд түүний энэ үгэнд харамсаж буйгаа илэрхийлээд “Бид хамгийн ардчилсан, хамтарсан, зөвшилцсөн засгийг байгуулсан. Үүний эцсийн зорилго бол хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлб өрийг хэрэгжүүлэх юм.

Бидний хэрэгжүүлж буй ажил улс орны эдийн засгийг үсрэнгүй хөгжлийн түвшинд гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байсан. Хамтарч ажиллаад ийм түвшинд гаргаж ирэх суурийг ч тавьсан” хэмээн чимхээд амжина лээ. Ийнхүү өөрийнх ньтолгойлж буй Засгийн газар сарних гэж байгаад сэтгэл зовнисон Ерөнхий сайд АНынхан энэ асуудлыг ҮЗХгоороо хариуцлагатай ярина гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн “Улс орныхоо хөгжлийн том асуудлуудыг улстөрийн сонгуулийн урьд тавих хэрэгтэй. Яагаад гэвэл бид яг ингэж явж ирсэн” хэмээн АН-ыханд сануулав. МАН-ынхан 2008 онд зөвхөн сонгууль бодож, сонгуулийн үр дүнгээр ажиллахын оронд улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр дүнгээр ажиллах ёстой гэдэг зарчмыг тавьж ирсэн.

Цаашид ч ийм зарчмаар ажиллана гэж онцоллоо. Хамтарсан Засгийн газраас дураараа гарах эрх байхгүй Хамтарсан Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга С.Батболдын хийсэн мэдээлэл дундаас нэг зүйл ихээхэн анхаарал татав. Энэ нь хамтарсан Засгийн газрыг байгуулах тухай хоёр намын гэрээ.

Уг гэрээнд улс орныхоо эдийн засгийн хөгжлийн төлөө дэвшүүлж тавьсан том зорилтуудаа хамтдаа шийдэх тухай тусгасан аж. Мөн гэрээнд хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг хоёр тал зөвшилцөж, ҮЗХ-гоороо ярилцаж байж шийдвэрлэнэ гэж тусгасан байна. Тиймээс гэрээгээ нухацтай авч үзэх нь зүйтэй гэдгийг ч С.Батболд сайд АН-ынханд дуулгав. Гэхдээ энэ нь сонгуульд хамтдаа орно гэсэн үг биш гэдгийг ч Ерөнхий сайд тодотгоно лээ. Эндээс АН-ынхан МАНыг хулхидсан нь харагдаж байна.

Үүнээс үүдэн сонгуулийн жил эхлэнгүүт л хагаралдаж эхэлсэн улстөрийн амьдралсонгуулийн дараа улам хурцдаж, 2008 оны долдугаар сарын нэгнээс илүү хүчирхийлэл гарахыг хэн ч үгүйсгэхгүй. Тэгэхээр гэрээ ёсоор бол хамтарсан Засгийн газраас хэн нэгэн өөрийн дураар гарах эрхгүй аж. Гэтэл АНынхан гэрээгээ үл ойшоож, улстөрийн сонгуульд хамаг анхаарлаа хандуулж, төрийн ажлыг цалгардуулж байгаа нь харамсалтай.

АН Засгийн газраас гарснаар АН-ын сайд нар ажлаасаа чөлөөлөгдөж, зургаан яам эзгүйрнэ. Эдгээр яамдыг эзэнтэй болгож, ажил төрлийг нь цэгцрүүлэх их ажил бас ундарна. Н.Алтанхуяг дарга “Хамтарсан Засгийн газар цаашид сөргөлдөөнтэй байдлаар явах уу гэсэн асуудал тулгарсан. Өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газар төрийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн хямралыг гарз хохирол багатай давлаа.

Олон жил дуншсан Оюу толгой, Таван толгойг эргэлтэд оруулж, үйлдвэржилтийн томоохон ажлыг эхлүүлж чадсан гэж үзэж байна” хэмээн ярив. Энэ нь өнг өрсөн хугацаанд хийсэн ажилдаа сэтгэл ханаж, өөр илүүг хийх шаардлагагүй гэж хэлж буйгаас өөрцгүй сонстов.

Үүгээр ч зогсохгүй хамтарсан Засгийн газраас гарах болсноо “АН одоо хийх ажлаараа ялгарах хэрэгтэй” гэсэн нь “Сонгуулийн шоу эхэллээ шүү” гэж албан ёсоор зарлах шиг санагдсан юм. Ийнхүү сонгуульд хэт дулдуйдаж, хамтарсан Засгийн газрыг сарниулах гэж буйгаа “Эрийн цээнд хүрсэн. Хийвэл хийсэн шиг хийж, байвал байсан шиг байдаг нам” гэж тодотгосон АН-ын даргын мэдэгдэл маргаан дагуулж эхэллээ. ҮЗХ-гоороо энэ асуудлыг хэлэлцээд хэрхэн шийдвэрлэхийг л харъя.

Д.Өнөржаргал

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих