Э.Бат-Үүл: ҮЗХ-гоор хамтарсан Засгийн газ­раас гарах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Э.Бат- Үүлтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Хамтарсан Засгийн газ­раас АН гарах боллоо. Намын даргынхаа байр суурийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Хамтарсан Засгийн газарт орох шийдвэр Н.Алтанхуягийг намын дарга болохоос өмнө гарсан. ҮЗХгоор хамтарсан Засгийн газарт орно гэдэг шийдвэр гаргаад Н.Алтанхуягийг намын даргаар томилсон.Ц.Элбэгдоржийг намын даргаас чөлөөлөгдөхөд намын даргын албан тушаалд өрсөлдсөн бүх хүн ҮЗХ-ноос санал авахын тулд хамтарсан Засгийн газарт орно гэдэг саналаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл ҮЗХ шийдвэр гаргаж, Н.Алтанхуяг зөвхөн үүргийг гүйцэтгэсэн.

-Гэхдээ таван хүний амийг таван сайдын суудлаар солилоо гэж хүртэл шүүмжл үүлээд ч хамтарсан Засгийн газраас танай сайд нар гарахгүй байсан шүү дээ. Гэтэл гэнэтхэн намын дарга шийдвэрээ гаргалаа. Бусадтайгаа зөвлөлдсөн болов уу?

-Уучлаарай, ҮЗХ-ны гиш үүд бүгдээрээ хамтарсан Засгийн газарт орох нь зүйтэй гэж байсан. Анхнаасаа эсэрг үүцсэн хүн нь би. Одоо гэнэтхэн бүгд л хамтарсан Засгийн газарт орох хэрэггүй байсан юм гэчихлээ. Гэхдээ хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэх ёстой.

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Энхболд нар анхнаасаа хамтарсан Засгийн газрын эсрэг байр суурьтай байсан гэж хэлдэг шүү дээ?

-ҮЗХ-ны шийдвэрийг гаргах хуралд УИХ-ын гиш үүн С.Эрдэнэ суугаагүй юм. Харин УИХ-ын гишүүн З.Энхболд дээрх хуралд оролцож байснаар барахгүйхамтарсан Засгийн газарт орох ёстой гэдэг байр суурь илэрхийлж байсан.

-Одоо тэгвэл тэс хөндлөн зүйл л яриад байгаа шүү дээ. Хэн нь үнэн яриад байгааг хүртэл ойлгоход бэрх болчихоод байна?

-Харин тийм, ээ. Зарим нэг хүн улстөр гэхээр худлаа ярьж болдог газар гэж ойлгодог юм уу. Ойлгохг үй байна.

-АН-ын хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр нь анхнаасаа ярилцаж тохиролцсон зүйл байсан уу. Намын дарга гишүүддээ энэ талаар дуулгасан биз дээ?

-Би энэ шийдвэрийн тухай мэдэж байсан. Гэхдээ намын даргын хамтарсан Засгийн газраас гарах тухай шийдвэрийг ҮЗХ эцэслэн батална. Намын дарга хамтарсан Засгийн газраас гаръя гэдэг саналаа тавина. ҮЗХ-гоор хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг хэлэлцэнэ.

-Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа АН-ын ҮЗХ хуралдахг үй байгаа шалтгаан нь хамтарсан Засгийн газ­раас гарах тухай асуудал байсан. Тиймээс намын дарга эхний алхмаа хийлээ. Дараагийнх нь фракци хоорондын тэмцлээ дарах асуудал гэж яригдах учраас хуралдахг үй байгаа гэх юм?

-Намын дарга ҮЗХ-г хуралдуулах нь бүрэн эрхийн асуудал байдаг. Фракци хоорондын асуудлыг зохицуулжчаддаггүйгээс болж ҮЗХ хуралдахгүй гэдэг яриаг үндэслэлтэй гэж бодохгүй байна. Яагаад гэвэл фракци хоорондын харилцааг зохицуулах асуудалд ҮЗХ-г хуралдуулах ямар хэрэг байгаа юм бэ.

-Гэхдээ танай нам доторх дотоод тэмцэл хурцадсан. Тэр ч утгаараа УИХ-ын гиш үүн Р.Амаржаргал МҮДН гэдэг фракци хүртэл байгуулж намын даргынхаа эсрэг зогсох гэж байгаа талаар ч сонссон юм байна?

-Огт сонсоогүй юм байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнийг ямар фракци байгуулж байгааг би мэдэхг үй байна.

-Энэ асуудлыг та дэмжиж байгаа юу?

-Манай намд хэн ямар фракци байгуулах нь чөл өөтэй шүү дээ.

-Намын даргын эсрэг дахин нэг фракци үүсч байгаа гэсэн хардлагыг юу гэж бодож байна вэ?

-Намын даргын асуудлыг намын дарга өөрөө санаачлахг үй бол ярих эрх бусдад нь байдаггүй. Намын дүрэмд тийм заалт байхгүй. Зөвх өн Их хурлаар намын даргын асуудал яригдана. Түүнээс ҮЗХ-д эрх байхгүй. Өөр өө санаачилгаараа ажлаа өгье гэвэл энэ тухай асуудлыг ярьж болно. Бусад тохиолдолд ҮЗХ намын даргын асуудлыг авч хэлэлцэх эрхгүй. Яагаад намын даргыг өөрчлөхийн тулдфракци байгуулж байна гэдэг дүрмийн бус яриа яваад байгааг ойлгохгүй байна.

-Сонгууль дөхсөн учраас хамтарсан Засгийн газраас гарч байгаа. Гэхдээ таны хэлдгээр намын даргын ажилд хэн дүн тавих болж байна вэ?

-Сонгуульд сайн оролцвол намын дарга Ерөнхий сайд болно. Муу оролцвол намын дарга ажлаасаа чөлөөлөгдөнө гэж ярьсан санагдана. Түүнээс хамтарсан Засгийн газрын ажилтай холбон намын даргын ажлыг дүгнэнэ гэж яриагүй.

-Нэг үе та хамтарсан Засгийн газрын явуулж байгаа ажлыг тэгтлээ муу хэлэхг үй, дэмжих хандлагатай байсан. Яагаад гэнэтхэн бодлоо өөрчлөх болов?

-Анхаасаа хамтарсан Засгийн газрыг эсэргүүцсээр ирсэн. ҮЗХ нэгэнт шийдвэр гаргасан тохиолдолд миний санал тэгтлээ үр дүнтэй биш. Бас намын албан ёсны байр суурь биш л дээ. Нэгэнт ҮЗХ гэдэг намын дээд байгууллага гаргасан учраас тэр шийдвэрийг дагасан. Харин хувийнхаа байр суурийг илэрхийлээд явах бол буруу шийдвэр. Болдог бол гарах хэрэгтэй гэж ярьсан.

-Хувь хүнийхээ хувьд энэ шийдвэрийг АН-ын жирийн гишүүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Маш зөв шийдвэр.

-Зөв үү, эсвэл буруу шийдвэр байсан гэдгийг ирэх сонгууль л харуулна шүү дээ?

-Ямартай ч 2012 оны сонгуульд ард түмэнд сонголт хийх боломжийг олголоо. Энэ их чухал. Жинхэнэ ардчилсан сонгууль явагдах боломж бүрдэж байна гэсэн үг. 2012 оны сонгуулийн хамгийн том аюул нь энэ хоёр нам сонгуульд хамтрах гээд байсан юм. Өөр өөр хэлбэл сонгуулийн маш том хуйвалдаан болж мэдэх байсан. Энэ шийдвэр жинхэнэ ардчилсан сонгууль явагдах нөхц өлийг бүрдүүлж чадлаа.

Хоёрдугаарт стратегийн орд газруудаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулъя. Сонгууль тогтолцоонд өөрчл өлт хийе. Улстөрийн зөвшилц өл зайлшгүй хэрэгтэй гээд хамтарсан Засгийн газар байгуулсан. Манай намын дарга түүхэн үүргээ гүйцэтгэлээ гэж хэллээ.

-Тодруулбал?

-Түүхэн үүрэг гэдэг нь дахин дахин хэлэх үг биш. Тийм учраас цаашдаа хамтардаг явдал байхгүй. Үүгээр зогсож байна гэсэн үг. Тэгж ч ойлгож байгаа. Тэгэхээр парламентат ёс цаашдаа ажиллах боломж нөхцөл бүрдлээ. Ер нь хамтарсан Засгийн газрын үед бидний алдсан нэг том зүйл бол парламентат ёс алдагдсан. Олонх нь эрхээ барьж, цөөнх нь хяналтаа тогтоодог сайн засаглал алдагдсан. Тэгэхээр парламентат засаглалыг эргэж тогтооход намын даргын шийдвэр чухал алхам боллоо.

-Түүхэн үүргээ гүйцэтгэлээ гэдэг чинь Сонгуулийн хуулийг өөрсдөд өө зориулан гаргалаа гэдгийгээ бит үүхэндээ хэлчихсэн юм биш үү. Ийм шүүмжлэлийг парламентад суудалгүй намын гишүүд байр сууриа илэрхийлэх болсон шүү дээ?

-Энэ бол хий хоосон хардлага. Сонгуулийн хуулийг сайтар уншаад цаад утгыг нь харах юм бол гудамжинд байгаа жижиг намуудад маш өргөн бололцоотой хууль. Улстөрд идэвхтэй явж байгаа, парламентад орж чаддаггүй хүм үүс баараггүй орохоор хууль болсон доо.

-Үндсэн хуулийг батлалцсан Улсын баатар маань яагаад хуулиа зөрчөөд байна вэ. Сонгуулийн хуулийг өөрчилс өн нь ард түмнийг шууд сонгох эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж хууль зөрчиж байгаа юм биш үү гэсэн хардлага байх юм?

-Үндсэн хуулийн шууд сонгох эрх гэдгийг янз янзын өнцгөөр тайлбарлаж болно. Уг нь шууд сонгох эрх гэдэг маань өөрийн биеэр очиж саналаа өгөхийг хэлдэг. Хэн нэгнээр дамжуулахгүй өөр өө өгөхийг шууд саналаа өгөх гэж тайлбарлаж болно. Дэлхий нийт ч тэгж ойлгодог. Гэтэл манайд шууд сонгууль өгөх гэдгийг арай өөр өнцгөөс тайлбарлаад байдаг. Тэр ч утгаараа сонгогч өөрөө шууд саналаа өгөхийг Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга огт хааж боогдуулаагүй шүү дээ.

-Хааж боогдуулаагүй ч гэсэн уг хуулийн заалт ҮХЦ дээр очоод яалт үгүй унана гэсэн тайлбар нийгэмд амь бөхтэй оршсоор байгааг юу гэж ойлгох уу?

-Хамгийн гол нь ийм байр суурьтай хүмүүс яагаад одоо болтол ҮХЦ-д хандахгүй байгаад гайхаж байна. Яриад л байдаг. Яагаад ҮХЦ-д хандахг үй байгаа юм бэ. Хэрвээ хэн нэгэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол шуудҮХЦ-д хандаач гэж хүсэх байна. -Магадгүй УИХ-ын гиш үүдийн буруу гэдэг шийдвэр гарвал та нар хууль зөрчс өнөө хүлээн зөвш өөрөх үү? -ҮХЦ шийдвэр гаргаагүй байхад Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай ярих нь утгагүй шүү дээ. Хэрвээ цэц шийдвэр гаргавал хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг тухай ярих болно.

-Гуравдагч улстөрийн хүчнүүдэд өндөр босго тавьсан гэдгийг хүлээн зөвш өөрн ө биз дээ?

-Би нэг зүйлд гайхаад байна л даа. Гуравдагч хүчн үүд яагаад эвсэж, нэгдэж өгөхгүй байгаа юм бэ. Нэг нэгээрээ л сонгуульд давхиж орно гээд эвсэж нэгдэхгүй юм. Харин ч тэд эвсвэл ялж ч мэднэ шүү. Шүүмжлэл хэлээд байгаа хүмүүс чинь ердөө л ирэх сонгуульд салж орцгоох гээд босго өндөр байна гэж яриад байгаа юм. Тухайлбал ИЗН-ын хувьд таван хувийн босгыг төвөггүй давдаг.

Ажиллахгүй л байгаа байхгүй юу. Тиймээс жижиг намууд ажилла л даа. Зүгээр сууж байгаад УИХ-д уригдаж орох гээд байгаа юм уу хаашаа юм бэ. Тэгвэл уучлаарай, УИХ хэн дуртайг нь урьж оруулдаггүй юм. Нэлээд хөлс хүчээ гаргаж байж л оруулна. Тийм учраас Сонгуулийн хуулийг улст өрийн намууд бие даагчдыг улстөрийн намуудыг оруулах боломжийг бүрэн хангасан гэдгийг сайн мэдэх ёстой.

-Тэр босгыг давж чадахг үй болоод л ИЗН танай намтай нэгдэх тухай асуудлыг ярьж байна. Жижиг намуудын нэгдлээс парламентад ганц нэг суудал авдаг намтай нэгдэх нь хэрэг байгаа юм уу?

-Манай нам бусадтай эвсэж, нэгдэх асуудалд бид нээлттэй байх ёстой. ИЗН-д бүр ч нээлттэй байх ёстой. ИЗН бол манай намын тасархай. Яг үнэндээ өнг өрс өн хугацаанд бид салж нийлж явлаа. Энэ 20 жилийн дараа нийлэх нь зүйтэй гэж ойлголоо. Ер нь ардчиллын төлөө гэсэн намуудад АН нээлттэй байх ёстой. Нэн ялангуяа МАН гэдэг хүчирхэг олигархижсан намтай ардчиллын төлөөх намууд нийлж тэмцэхээс өөр арга байхгүй. МАН эрх мэдлийн сонирхлоос өөр зүйл мэддэгг үй гэдэг нь улам л харагдаад байх юм.

Б.Туяацэцэг

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих