Бэлэг тарааж, рекламд тоглодог гишүүдийг сонгогчид шоолох болов

Сонгууль ойртож байгаатай холбоотойгоор УИХын эрхэм гишүүд иргэдэд хайр зарлах аян эхлүүлж, сонгогчдын элэг доог болж байна. УИХ-ын гишүүн Д.Кёк үшюзан Батбаяр гэхэд л шинэ жилээр өвлийн өвг өний дүрд хувиран, Сонгинохайрхан дүүргээр явж бэлэг тараав.

Зурагтаар харах нь ээ Д.Кёкүшюзан Батбаяр өвлийн өвгөний хувцас өмсөж, халтиргаатай гудамжаархөлд орж байгаа хүүхэд шиг л тэмтчин явж, гудамжинд таарсан хүүхдүүдэд бэлэг тараагаад зогсохгүй төрөлхийн хойд сүвгүй төрсөн охинд туслахаа амлаж, их л сайн хүний дүрд тоглосон нь сонгогчдын хөх инээдийг хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Үүгээр ч зогсохгүй “Эх орны үйлдвэрийн шинэ бүтээгдэх үүн” хэмээн оргилуун дарс рекламдаад амжих юм.

Мөн Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар “Тойм” сэтг үүлийн рекламд тоглон, үдэш бүр цэнхэр дэлгэцээр үргэлж шахам гардаг болов. Энэ мэтээр эрхэм гишүүн маань бизнесийн байгууллагын рекламыг хийж, хүүхэд багачуудыг чихэр боорцогхоноор хуурахдаа ичих сэтгэл төрдөггүй л юм байх даа.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих