Матрын нулимстай, их том хүн
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр “Зурагтаар үхэр шиг том хүн матрын нулимс унагаад уйлах гээд л гомдоллоод байна лээ.
Энэ хүмүүс төрийн бодлогод хоноцын сэтгэлээр хандах хэрэггүй. Сонгуулийн дараа ч амьдрал үргэлжилнэ” хэмээн ёжлов. Ч.Сайханбилэг гишүүн матрын нулимстай, үхэр шиг том хүн гэж Д.Очирбат гишүүнийг хэлэв бололтой. Ийнхүү ёжлох болсон нь МАН, АН-ын бүлгийн гиш үүдийн дунд маргаан дэгдээгээд байгаа.
Эхчүүдэд мөнгөн урамшуулал олгох хуулийн төсөлтэй холбоотой аж. Ч.Сайханбилэг дарга бэлэн мөнгө олгох тухай иргэдэд тал зассан энэ хуулийгдэмжихгүй гэдгээ илэрхийлээд, “Сонгуулийн жил УИХ-д суудалтай намуудад давуу эрх олгохгүй гэдэг үүднээс сонгууль дуустал Монгол Улсад халамжийн бодлого гал алдахгүй” хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: