Д.Сарангэрэл: H1N1 вирусаар насанд хүрсэн долоон хүн нас барсан

775

УИХ-ын чуулганаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  томуугийн улмаас нэг ч хүүхэд эндээгүй талаар хэллээ.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

“Улс төрийн асуудлыг хүүхдийн ханиад томуутай холбон ярьж байгаад би үнэхээр эгдүүцэж байна. ЖДҮ 950 сая, ханиад томуугаар 950 хүүхэд эндсэн гэх ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Ё.Баатарбилэг дарга энэ тоог сайн мэдэж байхыг бодвол энэ мэдээллийг тараажээ гэж би хардаж байна.

Та нар улс төрд олон жил явснаа сайрхдаг. Тэгвэл тэр хугацаандаа хүүхдийн нэг эмнэлэг барихгүй яав аа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд  томуугийн улмаас нэг ч хүүхэд эндээгүй. Эмч, сувилагч нар нойр хоолгүй ажиллаж, энэ вирусийн тархалтыг цурманд оруулсан. Харин насанд хүрсэн долоон хүн нас барсан. Эрүүл мэндийн салбарынхан тоон мэдээллийг нуухгүй. Шинжилгээний хариу 21 хоногийн хугацаанд гардаг.

УИХ-ын Нийгэм, боловсрол, эрүүл мэнд хариуцсан байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг ийм үг хэлсэнд би маш их харамсаж байна. Та уучлал гуйх ёстой.” гэлээ.

NEWSGOGO.MN

http://news.gogo.mn/r/235736?fbclid=IwAR23iSTOcAHJ05yZXqZ4eOhAF2FL4M2GRMsC521a_21ezoQPprEC2ypx3Yo


URL:

Сэтгэгдэл бичих