ЁС ЗҮЙГҮЙ САЙДААС ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ АЖ, ОГЦОР Н.ЭНХБОЛД ОО!!!

226108-25052018-1527214271-1251024192-enhbold-696x428-ТҮҮНТЭЙ ЗЭРЭГЦЭН ЗҮҮНБАЯНГИЙН ЦЭРГИЙН АНГИЙГ ТАТАН БУУЛГАХЫГ ШААРДЪЯ-

Жагсаалын цэрэг байж үзээгүй, эх орныхоо төлөө эр цэргийн тангараг өргөж үзээгүй нөхдийг Батлан хамгаалахын сайдаар тавьж, энэ улс орны хамгийн чухал салбарыг самруулж, зэрэмдэглүүлдэг бохир томилгоог зогсоох цаг нэгэнт болжээ. Ялангуяа улстөрийн тогоонд удаж, сайн муу, сайхан муухай мэдээг ч ялгахаа байсан, ёстой илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсрэх үлгэрийн сонгодог загвар болсон тэтгэврийн өвгөцүүлээр улсын, салбарын бодлого бариулахаа больё. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гэгч нөхөр хэнийг даапаалж, хэнд хэг ёг гээд байгаа хүн бэ. Өмнө утсаар яригч болон жүжиглэж, завгүй нэгний дүр эсгэн алиатаж байсан бол өнөөдөр ядарсан ардын хүү түүний хариуцсан хариуцлагагүй салбарын төлөөсөнд амиа алдаж байхад зогтусч, эмгэнэл илэрхийлчих сэтгэлгүй, харин ч эсрэгээр нь арми дахь дарамтлал, яргаллын баримтуудаа аваад ир гээд хүн чанаргүй, хөлдүү мөсөн царай гаргаад зогсч байна гэдэг Монгол төрийн түшээд яаж ялзарч, яаж адгаа алдсаны нэг илэрхийлэл боллоо.

Эрхэм Н.Энхболд сайдаа, та салбартаа, армидаа юу болоод яагаад байгааг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй нэгэн аж. Монголын армид яргалал, дарамт хэрээс хэтэрснийг бид танд баримтаар, он дарааллаар нь олоод өгье. Ганцхан анги, тодруулбал Дорноговь аймгийн ЗүүнБаянгийн 336-р ангид гарсан муу муухай хэргийн жагсаалтыг цуглуулахад л ой гутаж, жихүүдэс төрөм мэдээллийн цуваа бий болно вий. Хэрэв таны үр хүүхэд, садан төрлийн нэг ийнхүү бусдын гарт амиа алдсан бол арай ч ингэж мөсөн царайлахгүй л байсан байх…

Хэзээнээсээ дарамт, яргаллын үүр уурхай болсон Зүүнбаянгийн цэргийн ангийг татан буулгаж, нүүлгэн шилжүүлж, буурь суурийг нь ариулж, аргадах зайлшгүй шаардлагатай болжээ, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч аа. Арми бус аллагын, аавын сайхан хөвгүүдийн зодуур, шарх, цус нулимсны талбар болсон энэ ангид бүрэн бүтэн цэвэрлэгээ, шинэчлэлийг нэн даруй хийж өгнө үү. Харсаар байтал зодуурын шархаа дийлэлгүй нас барсан дүүгийнхээ шарилыг хүлээж авлаа хэмээн уйлан ярих ахын яриа гудамны үзүүрт гийнах гөлөгний дуунаас ч дор байна гэж үү. Эрхэм Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та талийгч хүүтэй хамт шийтгүүлсэн гэх 17 залуугийн биед аав ээж, ах дүүсийн нь хамт байлцуулаад үзлэг, шинжилгээ хийлгэж өгөөч. Уг нь энэ хүсэлтийг салбарын сайд Н.Энхболдод тавьж болох боловч тэр хүнд итгэх, найдах өчүүхэн сэжим ч үлдээгүй гэдгийг ард олон нийтээрээ харж, мэдэрч байна.

Бүхэл бүтэн Цагдаагийн ерөнхий газар хүртэл түүний төлөө худал ярьж, худал мэдэгдэл хийлээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав даргаа, одоо болно оо, танай Хэвлэл мэдээллийн төвийн мэдээлэл хэрээс хэтэрлээ. Ахмад М.Мөнхшүрийн хийсэн албан мэдэгдэл ард иргэдийг хэтэрхий басамжилж байна. Иргэд эрхзүйн мэдлэг дутуу байж магадгүй. Гэхдээ чадвартай, мэдлэгтэй эмч нар энэ нийгэмд бас бий юм шүү.

Тэр ч утгаараа сошиал орчинд эмч нар өөр өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлж, амиа алдсан хүүгийн бие дээрх шарх нь хүүрийн толбо төдий зүйл биш гэдгийг хэлж байна. Иймд цагдаа, цэргийнхэн нэг нэгнээ хамгаалсан энэхүү увайгүй, адгуу мэдэгдлийн цаадах учгийг олж, Дорноговь аймгийн ЗүүнБаянгийн 336-р ангид алба хааж буй нийт залуусын дунд эцэг эх, ар гэрийнхнийг байлцуулан яаралтай үзлэг шинжилгээ хийлгэж, Н.Энхболд сайдын эрж хайгаад буй яргалал, дарамтын баримтыг халуун цэг дээрээс нь нэн даруй олж өгье.

Түүнчлэн, хэзээнээсээ залуусын зүрхэнд айдас хургуулсан Зүүнбаянгийн цэргийн ангийг татан буулгаж, хөлдүү мөсөн авирт эрхэм Н.Энхболдыг эргүүлэн татаж, байх хэмжээнд нь буцааж тавья.

Цэрэг арми, батлан хамгаалах салбарыг “Миний цэрэг өвдөх ёсгүй, Миний цэрэг өлсөх ёсгүй, Миний цэрэг зодуулах ёсгүй” хэмээн зүрх сэтгэлээсээ хайрлаж, хамгаалж, удирдаж чаддаг хошууч генерал Р.Гүнчин-Иш шиг удирдагчид авч явах ёстой.

Нийгмийн толь


URL:

Нэр: Anonymous Огноо: 30 January 2019

энэ яасан муухай хүн бэ????????

Сэтгэгдэл бичих