УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж өвчний улмаас таалал төгсчээ

78

УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж өвчний улмаас таалал төгсчээ. Талийгаач Ц.Дашдорж нь гурван парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.

Ц.Дашдорж 1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй.
Тэрбээр 1990-1993 онд *Газрын тос* ХХКомпанид Өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд *Их тэмүүлэл* ХХКомпаний Ерөнхий захирлаар ажиллаж байжээ. 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байв.
Мөн тэрээр 2008-2012 онд дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байв.
Ц.Дашдорж 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их хурлын гишүүнээр дахин сонгогдож байжээ.

2006 онд Алтангадас одонгоор шагнагджээ.

Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. 


URL:

Сэтгэгдэл бичих