Салат, зууш, хоолыг баярын ширээн дээр хоёр цагаас илүү байлгах хэрэггүй
Сар шинийн баярын үеэр хүн амын дунд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс дараах мэдээллийг хүргэж байна.
-Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авахдаа бүтээгдэхүүний дуусах хугацаа болон бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаарай!
Жишээ нь: Лаазалсан бүтээгдэхүүний сав нь хонхойж, төвийсөн, доторх шингэн нь шүүрсэн, гоожсон байх нь уг бүтээгдэхүүн аюултай болсон байгааг илтгэх нэг үзүүлэлт юм.
-Зууш, салат бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах, махны гамбанз модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх
-Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг нэг ширхэг бичил биетэн 20 минут тутамд хоёр болж хуваагддаг байна.
Тэгвэл энэ нь дөрвөн цагт 4,096 ширхэг, найман цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржинэ гэсэн үг.
-Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд хоёр цагаас илүү хугацаанд хадгалахаас зайлсхийж, заавал хөргөгчинд хадгалаарай.
-Цагаан сараар тохой өргөн золгохыг эрхэмлээрэй. Учир ханиад томуу нь амьсгалын замаар түргэн халдварлах магадлал өндөр байдаг.
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үед автомашин жолоодохгүй байна уу.
-Суудлын бүсээ зүүж, хурдаа тохируулан бие биенээ хүндэтгэж яваарай Хоол идэхийн өмнө гараа сайтар угааж, спиртэн суурьтай гар ариутгагчийг түлхүү хэрэглээрэй.
-Даралт ихсэхээс сэргийлээрэй. Хэрвээ тогтмол эм уудаг бол эмээ цагт нь ууж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзана уу.
-Ханиаж, найтаахдаа нэг удаагийн салфетка хэрэглэх, эсвэл шууны дотор тал руу ханиаж хэвшээрэй.
-Урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн хамар, хоолой, залгиурыг сода, царвангийн уусмалаар зайлаарай.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
URL: