Роналду багаа ялалтад хүргэв (бичлэгтэй)

59

Италийн аварга шалгаруулах тэмцээн буюу Сери А-гийн 21-р тойрог болж өндөрлөв. Тус тойргийн гол тоглолт “Ювэнтус”, “Лацио” багуудын хооронд болжээ. Ром хотод болсон уг тоглотод “Ювэ” 2:1-ийн харьцаатайгаар хожил байгуулав. 

Тоглолт 1:1-ийн харьцаатайгаар үргэлжилж байхад Португалийн довтлогч Криштиану Роналду 88 дахь минутад торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэжээ. Ингэснээр Турин хотын баг 59 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байна. Дэд байрт яваа “Наполи” 48 оноотойгоор хол тасархай хаягджээ.


URL:

Сэтгэгдэл бичих