Буурайн нулимстай Насны хишиг ба цагаан сар

a7a39f429f345e8256d6828ba5917276Цагаан сар гэх уламжлалт сайхан баяр маань сүүл тийшээгээ баячуудын аархал, ууцны уралдаан болох тийшээгээ хандаж байна. Хэн нэгнээс доор орохгүй гэсэндээ хамгаа шавхаж баяр тэмдэглэх айл өрхүүд ч олон болжээ. Настангууд ч гэсэн нэнхүү уламжлалт баяраар хоосон суухыг хүсэхгүй тэтгэврийн зээл, одонгийн мөнгө, насны хишиг гээд банкны үүдийг өдөржин, шөнөжин сахиж байна. Жил, жилийн цагаан сарын өмнө олгох насны хишиг гэх төрөөс олгож буй хэдэн төгрөгийн төлөө ахмадууд маань гадаа хүйтэнд удаан зогссоны улмаас биеийн байдал нь эрс муудах явдал эрс ихэсжээ. Тухайлбал өчигдөр   нэгэх буурай арга ядсан байдалтай “Ахмадууд ч очерлох хэцүү байна. “Өчигдөржингөө очерлож зогссон. Өнөөдөр бас зогсч байна. Энэ их хүнтэй үед толгой өвдөж, одоо зүрхээр хатгууллаа. Надад эмч дуудаж өгөөч”  хэмээн нэгэн өндөр настан уйлан ярив”

Яагаад ахмад настангуудыг ийм удаан зогсоож банкны ажилтнууд хүнд суртал гаргах болсныг тодруулбал “Мөнгө өгнө байж бай” гээд худлаа мэдээлэл өгч, хүлээлгэсэн хэвээрээ байна гэв. Ийн  удаан хүлээсний улмаас даараад ойролцоо дэлгүүр ороход худалдагч нь тэднийг хөөж, бие засах ч газаргүй туйлдсан буурайнууд яс горьдсон нохой мэт банкны үүд сахин суухыг харахад үнэхээр зүрх шимширмээр. Цагтаа улс эх орныхоо хөгжлийн төлөө гар бие хайрлалгүй оролцож, өнөөдрийн Монгол улсыг босголцсон ахмадууд маань хэдэн төгрөгийн төлөө ингэж шар махтайгаа хатах ч гэж дээ.
Энэ жил 160 гаруй мянган ахмадад насны хишиг хүртээхээр улсын төсөвт 22,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ сарын 22-ноос эхэлж насны хишгийг олгоно гэсэн ч зарим банкинд халамжаас мөнгө нь орж ирээгүй гэх тайлбарыг банкны теллерүүд хэлж байна.
Насны хишгээ авах гэсэн ахмадууд банкинд хонон өнжин дугаарлаж байгаа ч мөнгөө авч чадахгүй байсаар л байх уу!!!

https://paparatsi.mn/ni1


URL:

Сэтгэгдэл бичих