Бээжин худалдааны дайнаас болж, “Microsoft”-ийг хаажээ
БНХАУ-ын эрх баригчид өчигдрөөс эхлэн “Microsoft” компанийн “Bing” хайлтын системийг хаасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тодорхойгүй шалтгаангүйгээр “Microsoft” компани Ази тив дэх гол түншээ алдахад хүрчээ. Азийн бусад орны хэрэглэгчдээс Хятадууд тус хайлтын системийг хамгийн ашигладаг гэнэ.
Хятадууд энэ сарын 23-ны 11.00 цагаас тус хайлтын системд нэвтрэх боломжгүй болсон талаар вейбо сүлжээгээрээ мэдэгдэж, уг асуудалд “Microsoft”-ийг анхаарлаа хандуулахыг уриалаад байв.
Бээжин дээрх асуудлаар албан ёсоор байр сууриа хүрээгүй байгаа ч эх сурвалжууд АНУ, БНХАУ-ын дунд үүсээд буй худалдааны дайнтай шууд холбоотой гэж үзжээ.
“Microsoft” “Хятад хэрэглэгчид ”Bing” хайлтын систем рүү нэвтрэх боломжгүй болсон. Учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэж мэдэгдлээ.
Бээжин мөн 2010 оны гуравдугаар сард “Google.com” цахим хуудсыг хааж байлаа. Тус үйлдлээ Бээжин “Google.com” хайлтын илэрцийг хязгаар үйл явцад хамтран ажиллахаар татгалзаж, зах хязгааргүй хуурамч, сөрөг мэдээллийг түгээж байна” гэж тайлбарлажээ.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
URL: