Сэрэмжлүүлэг: Нарантуул захаас сум аваад “ялтан” боллоо

2eebbacd7cc0a5fdd786f4c899a8178eИргэд зун ан агнах, эсвэл зугаагаа гаргах гэж зөвшөөрөлгүй газраас буюу Нарантуул захаас сум авах тохиолдол байдаг. Уг нь бол болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор галт зэвсэг сумыг заавал зөвшөөрөлтэй газраас авах шаардлагатай. Эс тэгвээс Нарантуул захаас сум худалдаж аваад ял сонссон тохиолдол бүртгэгдлээ.

Монгол улсын иргэн О.Д- нь 2018 оны 1 дүгээр сард “Нарантуул” олон улсын худалдааны төвд явж байхдаа 20 ширхэг байлдааны зориулалттай сумыг бусдаас 1 ширхгийг нь 3000 төгрөгөөр хууль бусаар олж авч, “….” гэх нэртэй авто засварын газарт байх сейфэнд хадгалж галт хэрэгсэл хууль бусаар эзэмшсэн байна.

Энэ нь хуулиараа “байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар эзэмшсэн” гэсэн зүйл ангид хамаарч байгаа тул  Эрүүгийн хэрэгт татагдсан байна. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын яллагч буюу прокуророос О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан аж.

 “…Багануур дүүргийн 3 дугаар хорооны Нацагдоржийн гудамжны … тоот хашаанд байрлах “…” гэх нэртэй авто засварын газрын тасалгааны баруун талын буланд 1 метрийн өндөртэй, 45 сантиметрийн өргөнтэй ногоон өнгийн төмөр сейф байх бөгөөд сейфний дээд талын хаалгыг онгойлгоход дотор нь ногоон өнгийн даавуун материалтай жижиг хэмжээтэй гар цүнх /паск/ байв. Гар цүнхийг онгойлгон үзэхэд дотор нь Винтов маркийн бууны 20 ширхэг сум байв… гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хэргийн газарт хийсэн үзлэгээр тэмдэглэгдэн үлджээ.

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4537 дугаартай дүгнэлтэд: “Шинжилж буй 7.62х54 мм калибртай 20 ширхэг сум нь ОХУ-д 1968, 1978, 1988, 1977, 1982, 1987 онуудад үйлдвэрлэгдсэн ЛПС загварын сумнууд байна. Шинжилж буй 7.62х54 мм калибртай 20 ширхэг сумыг 7.62х54 калибртай галт зэвсгүүдэд буудлага хийхэд ашиглана. Шинжилж буй 7.62х54 мм калибртай 20 ширхэг сум нь байлдааны зориулалттай. Уг сумнуудаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилж буй сумнууд нь галт хэрэгсэлд хамаарна. Шинжилж буй сумнууд нь үйлдвэрийн хийцийнх…Шинжилж буй 7.62х54 мм калбиртай 20 ширхэг сумнаас 5 ширхэг сумыг туршилтын буудлаганд ашигласан болно гэсэн дүгнэлтт гарсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

 Улсын яллагчаас О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргасан. Харин шүүгдэгч О.Д-аас өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохдоо торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.

Шүүхээс О.Д-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн дээр дурдсан хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд торгох ялыг сонгож оногдуулахдаа хуульд заасан доод хэмжээг баримталсан гэв.

Улмаар Б- овгийн О-ын Д-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ял шийтгэсэн байна.

Тиймээс уншигч та өөрийн хайнга зангаасаа болж ялтан болохгүй байхад анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

http://dorgio.mn/p/100171


URL:

Сэтгэгдэл бичих