Хөдөлмөрийн ууган баатрын нэрэмжит шагналыг гурван малчинд олголоо
Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ жил Монгол Улсын хөдөө аж ахуйн хөдөлмөрийн ууган баатар З.Очирын нэрэмжит шагналыг гурван малчинд олголоо.
“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилд мал аж ахуйг эрчимжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд амжилт гаргасан Дашинчилэн сумын малчин О.Мөнхбат, Сэлэнгэ сумын малчин П.Цэрэнлхүндэв, Могод сумын малчин Д.Бат-Эрдэнэ нарыг З.Очир баатрын нэрэмжит шагналаар шагналаа.
Алдарт хоньчин баатрын шагнал хүртсэн Дашинчилэн сумын малчин О.Мөнхбат “Бор булан” малчдын бүлэг байгуулан, гишүүддээ мал маллах уламжлалт арга ухааныг зааж сургахаас гадна малын арьс, ширээр тулам, ааруул, ээзгийний уут, тугалын хүзүүвч, зэл, хазаар, ногт, чөдөр зэргийг хийж малын уналга, эдэлгээнд ашиглаж, зах зээлд борлуулдаг туршлагатай юм.
Сэлэнгэ сумын малчин П.Цэрэнлхүндэв манай орны үхрийн анхны үүлдэр “Сэлэнгэ” үхрийг малладаг бөгөөд нийт үхэр сүргийнх нь 80,0 гаруй хувь элит, нэгдүгээр ангид шилэгдэж, “Хангайн түншлэл” үзэсгэлэнгээс алт, мөнгөн медаль хүртжээ. Могод сумын малчин Д.Бат-Эрдэнэ малгүй болон цөөн малтай найман өрхийг малжуулах гэрээ байгуулан 429 толгой мал өгсөн байна.
Montsame.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хөдөлмөрийн ууган баатар гэж шинэ нэр томъёо гарч ирж байх шиг төрийн бус олон нийтийн байгуулгуудын нэр гуншин Хуучин цаг бол БНМАУ ын Хөдөлмөрийн баатар цолын малчид олгодог байсан. Одоо бол мал хувийн өмч болсон улсын мал гэж байхгүй