Малайзын султан орос эхнэрээсээ салаагүй гэв
Малайзын султан Муххамад V Москвагийн мисс Оксана Воеводинатай гэрлэж, удалгүй хаан ширээгээ бусдад шилжүүлж өгсөн билээ. Улмаар лхагва гаригаас эхлэн интернэтээр “Муххамад V орос эхнэрээсээ салах гэж байгаа” гэсэн мэдээлэл гарах болсон юм. Тэгвэл орос сэтгүүлчид энэ асуудалд санаа тавин, султаны хадам аавтай холбогджээ. Хадам аав “Энэ худлаа мэдээлэл байна…” гээд инээснээ “Би интернэтэд ордоггүй л дээ. Энэ талаар анх удаа л сонсож байна” гэжээ. Сэтгүүлч “Тэгэхээр Оксана одоо нөхөртэйгөө Малайзад байгаа гэсэн үг үү” гэхэд “Намайг зөвөөр ойлгоорой. Надад хаан хүнийг хаана байгааг нь илчлэх эрх байхгүй шүү дээ” гэж хариулсан байна.
Оксана мөн хэвлэлийн төлөөлөгчтэй бөгөөд түүнтэй нь холбогдоход “Мэдээлэл хаанаас анх гарсныг нь харчих л даа. Ямар ч эх сурвалжгүй, баримтгүй байгаа биз дээ. Оксанагийн талаар үндэслэлгүй мэдээлэл анх удаа гарч байгаа юм биш. Герман эмнэлгийн тухай мэдээлэл эхлээд гарсан. Одоо энэ. Би та бүхэнд нэг л зүйл хэлж чадна. Оксанагийн бүх зүйл сайн байгаа” гэжээ.
Eagle.mn
URL: