БАС НЭГ ГАДНЫ НѲЛѲѲГҮЙ ХЭРЭГ!!!

50568686_2035912353122944_7938202596508958720_nСүүлийн үед харамсалтай мэдээллүүд их гарах болж. Үүнийгээ дагаад нийгэм ч тэр чигтээ стрэссд автаж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд хэд хэдэн учир битүүлгээр амиа алдсан тохиолдол гарч үүнийг нь хуулийн байгууллагаас гадны нөлөөгүй гэж мэдээлдэг явдал. Харин эсрэгээрээ хохирогчийн ар гэрийхэн хуулийн байгууллагын мэдэгдэл, шийдвэрт итгэл алдарч хэргийн талаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэх болсон. Яг ийм зүйл энэ долоо хоногийн эхээр өрнөж иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа бол өнөөдөр мөн л нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа нэгэн золгүй үхлийн талаар нийтэлжээ. Бас л хуулийн байгууллагад итгэхгүй байна гэсэн утга агуулгатай. Та бүхэнд тухайн мэдээллийг бүрэн ихээр нь хүргэе!

“Ѳглѳѳний мэнд. Ѳнѳѳдрийг муухай мэдээгээр эхлүүлж буйдаа хүлцэл ѳчье. Гэвч та бүхнээсээ үүнийг шэйрлэж маш олон хүнд хүргээч гэж хүсье. 2018 оны 12 сарын 18-нд бид нэгэн мундаг уран бүтээлч эгчийгээ зуурдаар алдсан юм. Тэр ѳдѳр Хѳвсгѳл аймгийн Хѳгжимт драмын театрын шинэ жил болсон. Талийгаач ерѳнхий найруулагчаар ажилладаг, гайхалтай чадварлаг бүтээлч сэтгэлгээтэй эмэгтэй байлаа. Тэрээр амиа алдахын ѳмнѳ нь охинтойгоо ээж нь “шинэ жилээ тарчихлаа удахгүй очлоо” гэж ярьсан байдаг. Тэгээд сураг алдарч ѳглѳѳ 05 цагийн үед театрынхаа шатны хажуугаас олдсон байдаг.Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн. Босох гэж оролдож байсан ч хүчтэй тариагаар намдаасан. Шүүх шинжилгээний эхний дүгнэлт “ѳндрѳѳс унасан” гэж гарсан байдаг. Гэхдээ бод доо. 2,3 метр ѳндѳртэй модон шат руу 50 гаруйхан кг жинтэй тийм жижиг хүн унаад үхэлд хүргэх бэртэл авах уу. Тархины суурь яс тоолж барамгүй цѳмрѳлттэй, найман хавирга дараалан хугарсан, хоёр газраа цус хуралттай гэж гарсан. Баруун шанаа нь бяцарсан, маш их цус алдсан. Ийм хүнд гэмтэл тийм намхан шатнаас унаад хэзээ ч авахгүй биз дээ. Хамгийн ноцтой нь талийгаачийн үсээ тогтоож байсан невдилк нь хоёр давхарын хэд хэдэн газраас олдсон, мѳн ѳрѳѳсѳн ээмэг нь ч хоёр давхраас олдсон. Хүзүүний зүүлт нь бүр байхгүй.Шалаар мѳн цусны толбо байсан. Түүнийг чирсэн байх ул мѳр байгаа юм билээ. Охин руугаа харилаа гэж залгах тэнхэлтэй хүн шат руу унах хүртлээ ухаан алдтал архи уугаагүй гэсэн үг. Мѳн үс нь маш их ширэлдсэн байсныг хэлж байгаа. Алдсан хүн 10 тамтай гэгчээр буйдхан хѳдѳѳд буй буурал ээж нь учраа мэдэхгүй ѳнчирч үлдсэн хоёр нялх үр нь ах дүү нь хэрэг үнэн зѳвѳѳр шийдэгдээсэй гэж хүсэж буй. Гэвч шүүх шинжилгээний дүгнэлт сар гаруйн хугацаа ѳнгѳрчихѳѳд байтал юуны учир гарахгүй байна вэ. Тэд юуг нууж, юуг баллуурдах гэж хүссэн юм. Дэндүү гомдолтой байна. Бидэнд хардах эрх бий. Хѳвсгѳл аймгийн цагдаа шүүхийнхэн ажлаа хий. Хэргийн дүгнэлтийг гаргаж ѳг. Хүзүүг базсан байх магадлалтай хѳхрѳлт няцралтын зураг хийлээ. ШЭЙРЛЭЭРЭЙ ХҮМҮҮС МИНЬ” гэжээ.

50730779_2035912379789608_2301478639541157888_n50986842_2035912396456273_1514060007170113536_n50784589_2035912426456270_8874919076682530816_n


URL:

Сэтгэгдэл бичих