Бразилд далан нурсны улмаас 7 хүн амиа алджээ

5c4bdbbb80233Баасан гарагт Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жерайс мужийн Брумадиньо суурин дахь төмрийн хүдрийн уурхайд далан нурсны улмаас ойролцоогоор 7 хүн амиа алдаж, 150 гаруй хүн сураггүй болсон тухай тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдээлэв.

Аврах албаны ажилтнууд эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд гацсан хүмүүсийг нисдэг тэргээр аварч байгаа ажээ. Сураггүй болсон ажилтнуудын дийлэнх нь далан нурах үед уурхайн цайны газарт өдрийн хоолоо идэж байсан байна.

Баасан гарагт Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару “Твиттер” хуудсандаа, энэхүү явдлын талаар “ноцтой гарз хохирол учирлаа” хэмээн тэмдэглээд, бямба гарагт уг бүс нутаг очно гэдгээ мэдэгджээ.

Мөн тус улсын Байгаль орчин, Уул уурхай, Эрчим хүч болон Бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн сайд нар ослын газартай биечлэн танилцахаар Брумадиньо сууринг зорин хөдөлсөн байна.

2015 онд мөн Минас-Жерайс мужийн өөр нэгэн сууринд далан нурсны улмаас 19 хүн амиа алдаж байсан юм.

montsame.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих