Яст мэлхийн хуяган дээр амьдарч буй дун
Флорида мужийн судлаачид аварга том дун яст мэлхийний хуягт наалдсан байхыг олж аварчээ. Энэ тухай “Усан доорх амьд биет судлаачдын баг”-ийнхан өөрсдийн Фэйсбүүк хуудаст нийтэлсэн байна.
Тэд бяцхан яст мэлхий болон 3кг жинтэй дунгийн зургийг нийтэлж, “Зарим амьд биет яст мэлхийний бие дээр амьдрах тохиолдол цөөнгүй байдаг ч энэ удаагийн тохиолдол бол “анхных юм” гэжээ.
Дун нь далайн гүн дэх хясаа болон бусад хуягт нялцгай биетэнд наалдаж амьдардаг байна. Энэхүү аварга дун нь тээгч болсон бяцхан яст мэлхийний биеийн жингийн 13 орчим хувийг эзэлж байжээ. Тэд үүнийг насанд хүрсэн хүн хаашаа ч явсан 10кг жинтэй үүргэвч нуруундаа үүрч яваатай адилтган зүйрлэсэн байна. Судлаачид тэднийг салгаж, далайд нь эргүүлэн тавьсан байна.
URL: