АТГ: ОФФШОР БҮСЭД 85.9 САЯ АМ.ДОЛЛАР БАЙРШУУЛСНЫГ ТОГТООСОН
АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг уламжлалын дагуу өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Энэ үеэр эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85.9 сая ам.долларыг байршуулсныг тогтоосон байна. Үүнээс 74.993.452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирснийг шалгалтаар тогтоожээ. Харин хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 4.3 сая ам.долларыг биет байдлаар оруулж ирсэн байна.
Г.Нацаг
24tsag.mn
URL: