Согтуу жолооч 3,5 настай хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ

olloo_mn_1525408548_d8b09056fe8d681cbigЭнэ 7 хоногт  буюу 2019.01.21-25-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1062 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 805 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 25 хүн гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд бөгөөд бүгд явган хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Мөн зам тээврийн ослын 20 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 21 нь мөргөлдөх хэлбэрээр, 3 нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна.

Эдгээр ослын 8 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гарчээ.

Цагдаагийн байгууллагаас гудамж, замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 140 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 21 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

ХУД-ийн нутаг Уулын замд Landrover маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас явган зорчигч 51 настай Ж, 5 настай Э, 3 настай М нарыг мөргөж гэмтээсэн.

ХУД-ийн нутаг Буянт-Ухаа 2 хорооллын замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 17 настай У-г мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврүүд осол бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.

“Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийж буй хяналт шалгалтын үр дүнд орон нутгийн замд ноцтой осол, хэрэг бүртгэгдээгүй бөгөөд эрэн сурвалжлагдаж байсан 47 хүн, эд зүйлийг олж тогтоон, 13 гэмт хэргийг илрүүлэн ажиллалаа. Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүн 38 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

URL:

Сэтгэгдэл бичих