Венесуэлд өрнөсөн жагсаалын үеэр 16 хүн амиа алджээ

5c496dd5e94e6Өнгөрсөн лхагва гарагт Венесуэлд болсон Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр мөргөлдөөн гарч, 16 хүн амь үрэгдсэн тухай “El Pitazo” цахим хуудас мэдээлжээ.

Жагсагчид болон цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөний улмаас нийслэл Каракас хотоос гадна Амасонас, Баринас, Боливар, Португеса, Тачира мужуудад хүний амь эрсэдсэн байна. Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал цуглаан Венесуэлийн олон бүс нутаг болжээ. Түүнчлэн жагсаал цуглааны үеэр 1 дүгээр сарын 21-нээс хойш нийт 218 хүнийг баривчлан саатуулсан байна.

Венесуэлийн парламентын дарга бөгөөд сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Каракаст өрнөж байсан жагсаал цуглааны үеэр өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан юм. Түүнийг АНУ, Канад, Аргентин, Бразил, Колумб, Парагвай, Перу, Чили, Эквадорзэрэг хэд хэдэн улс хэдийнэ хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих