Г.Мандахнаран алтан медалийн төлөөх барилдана
Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өчигдөр/01.24/ ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, манай бөхчүүдээс нэг тамирчин алт, найман тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр, хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр тус тус ялснаар шигшээд шалгарав. Мандахаа гавьяат өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга эзэн орны Магомедрасул Газимагомедовтой хүч үзнэ.
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр,ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д ОУХМ Г.Отгонбаатар, 70 кг-д спортын мастер Э.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д спортын мастер Н.Анударь, 55 кг-д спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д ОУХМ З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдах юм.
Тэмцээн хоёр өдрийн форматаар болж байгаа бөгөөд медалийн төлөөх барилдаан өнөөдөр болно.
Б.ОД
URL: