Ц.Цолмон: Чуулганыг 14 хоног сунгаж хуралдуулах боломжтой
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналыг УИХ-д хүргүүлсэн. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгоос тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн зүгээс намрын чуулганыг сунгаж хуралдуулах санал гаргажээ. Энэ боломжтой юу?
-УИХ-ын тухай хуулиараа хоёрдугаар сарын 10-нд завсарлана. Гэхдээ сунгах боломжтой. Хуулийн зохицуулалт бий.
-Хэр хугацаанд сунгах боломжтой вэ?
-УИХ-ын даргын захирамжаар 14 хоногийн хугацаанд сунгаж болно.
-Чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа асуудлууд байна уу?
-Хэлэлцэгдээд явж байна. Өнөөдөр Төрийн албаны тухай хууль батлагдаад явж байна.
-Чуулгандаа ирэхгүй байгаа гишүүдийн цалинг хасна гэх асуудал яригдаж байсан. Энэ юу болсон бэ?
-Цалин хассан асуудал байхгүй.
Б.Аз
URL: