Малайзын шинэ хааныг сонгоно

712-15483078815c494e8ac5029Малайзын хаан V Мухаммад нэгдүгээр сарын эхээр хаан ширээнээсээ татгалзсантай холбоотойгоор тус улсын хааны удмын гишүүд шинэ хааныг тодруулахаар санал хурааж байна.

“Ян ди-Пертуан Агонг” хэмээн нэрлэдэг шинэ удирдагчийг 5 жил тутамд шинээр сонгодог боловч V Мухаммад хаан ширээнд заларснаас хоёрхон жилийн дараа суудлаасаа татгалзсан нь Малайзын түүхэнд анхны тохиолдол болсон юм.
Малайз нь үндсэн хуульт хаант засаглалтай хэдий ч удирдагчид өдөр тутмын шийдвэр гаргалтад оролцдоггүй байна.
Шинээр сонгогдсон хаан энэ сарын 31-нд тангараг өргөх төлөвтэй байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих