Брэд Питт, Шарлиз Терон нарын тухай цуу яриаг тайлбарлалаа
Нэрт жүжигчин Бред Питтэд ойр байдаг учрыг мэдэх нэгэн түүнийг багагүй нэртэй жүжигчин бүсгүй Шарлиз Теронтай учир ургуулсан гэх цуу яриаг тайлбарласныг “People” сэтгүүлд бичжээ.
“Хоёр жүжигчин “Breitling”цагны рекламын үеэр хагас жилийн өмнө л сүүлчийн удаа уулзсан юм. Түүнээс хойш тэд бие биетэйгээ тааралдаагүй” гэж тэр хүн сэтгүүлийн сурвалжлагчид ярьсан байна.
Тийнхүү учрыг мэдэх энэ хүн xолливудын хоёр од учиртай болсон гэх бүх цуу яриаг няцаажээ.
“Тэд учир ургуулсан гэх мэдээлэл огт худал юм” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
Олон эх сурвалжийн хэлж, бичиж байгаагаар, хоёр жүжигчин дотнын найзууд хэдий ч, бие биетэйгээ илүү дотносох бодолгүй байгаа ажээ.
Анжелина Жолигийн хуучин нөхөр жүжигчин Шарлиз Теронтай учир ургуулсан гэх мэдээлэл саяхан тарсан юм.
С.Инда
URL: