Дроны улмаас нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа тасалдахад хүрчээ

5c480cff716a8Мягмар гарагт АНУ-ын Нью-Жерси муж улсын “Newark” олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо хоёр дрон ажиглагдсаны улмаас олон нислэгийн газардах хугацааг хойшлуулахад хүрсэн байна.

Нэгэн нисгэгчийн мэдээлснээр, дронуудын нэг нь түүний жолоодож явсан онгоцноос 9 орчим метрийн зайд ойртон ирсэн ажээ. Уг нисэх онгоц нь “Teterboro” нисэх онгоцны буудлын ойролцоо нисэж байсан хэдий ч урьдчилан сэргийлэх үүднээс “Newark” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Энэ үеэр “Newark” нисэх онгоцны буудалд газардах нислэгүүдийг түр хугацаагаар хойшлуулсан ба дахин дрон харагдахгүй болох үед нислэгүүдийг хүлээн авч эхэлсэн байна.

Сүүлийн үед дронууд нь нисэх салбарт аюул занал учруулж болзошгүй томоохон эрсдлүүдийн нэгд тооцогдох болсон билээ.

Энэ сарын эхээр Их Британийн нийслэл Лондон хотын хамгийн ачаалал ихтэй “Heathrow” нисэх онгоцны буудал дээрхтэй ижил шалтгааны улмаас нэг цаг хагасын турш үйл ажиллагаа нь тасалдсан байна.

montsame.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих