Шүүхээс Д.Баясгаланг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ
Авлигатай Тэмцэх Газраас уржигдар Голомт Банкны үүсгэн байгуулагч Д.Баясгаланг баривчлан саатуулсан.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг хэлэлцлээ. Шүүхээс Д.Баясгаланг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.
URL: